“Ray-Ban Meta” ухаалаг нүдний шилний борлуулалт огцом өсжээ

нийтлэгч Содном Энхбаяр
“Ray-Ban Meta” ухаалаг нүдний шилний борлуулалт огцом өсжээ

2025 оны эхний хагас жилд “Ray-Ban Meta” ухаалаг нүдний шилний борлуулалт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн тухай “EssilorLuxottica” компани мэдээллээ. Тус брэнд нь “Meta” компанитай хамтран хэрэгжүүлж буй стратегийн түншлэлийн хүрээнд 2019 оноос хойш зах зээлд нэвтэрсэн билээ.

Компанийн танилцуулсан тайланд дурдсанаар, 2025 оны эхний зургаан сарын байдлаар тэд нийт 14.02 тэрбум еврогийн буюу 16.25 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэхүү өсөлтийн гол хөшүүрэг нь “Ray-Ban Meta” шилний эрэлт эрс нэмэгдсэнтэй холбоотой юм.

“EssilorLuxottica”-гийн гүйцэтгэх захирал Франческо Миллери болон дэд захирал Пол дю Сайян нар хамтран гаргасан мэдэгдэлдээ “Бид нүдний шилийг технологийн дараагийн үе шатны платформ болгон хөгжүүлж, хиймэл оюун ухаан, мэдрэгч болон эрүүл мэндийн өгөгдөлд суурилсан системүүдийг нэгтгэж, хүний чадварыг шинэ түвшинд хүргэх зорилготой” хэмээн онцолжээ.

Мөн тэд “Ray-Ban Meta” загварын амжилтыг энэ чиглэлийн хөгжлийн эхний том алхам хэмээн үнэлсэн байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.