S.T.A.L.K.E.R. 2: Heart of Chornobyl албан ёсоор PlayStation-д гарахаар боллоо

нийтлэгч Содном Энхбаяр
S.T.A.L.K.E.R. 2: Heart of Chornobyl албан ёсоор PlayStation-д гарахаар боллоо

График, тоглоомын орчин, тоглогчдын хүлээлт зэргийг цоо шинэ түвшинд хүргэсэн алдартай S.T.A.L.K.E.R. 2: Heart of Chornobyl тоглоом 2025 оны сүүлээр PlayStation 5 болон PS5 Pro дээр албан ёсоор нээлтээ хийхээр боллоо.

Хөгжүүлэгчдийн мэдээлснээр PS5 хувилбар нь DualSense контроллерын бүх боломжийг бүрэн ашиглах бөгөөд тактиль мэдрэмж, адаптив триггер зэрэг функцууд нь тоглогчдод улам бодит мэдрэмж өгөх юм. PS5 Pro загварын хувьд ч техник хангамжийн онцлогт тохирсон нэмэлт сайжруулалтууд хийгдэж байгаа гэнэ.

Энэхүү тоглоом 2024 оны арваннэгдүгээр сард анх PC болон Xbox Series X|S платформуудад худалдаанд гарсан бөгөөд ердөө эхний хоёр өдрийн дотор нэг сая гаруй хувь борлуулагдсан нь энэ төрлийн тоглоомын хувьд маш өндөр амжилт байв.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.