IEM Dallas 2025 тэмцээн эхний өдрөөсөө шуургатай мэт эхэллээ. Зарим багууд визний бэрхшээлээс шалтгаалан сэлгээний тоглогчтой оролцож, бүрэлдэхүүний өөрчлөлт, нислэгийн сааталтай нүүр тулсан. Гэсэн ч энэ бүхнээс илүү анхаарлын төвд байсан үйл явдал бол домогт тоглогч s1mple-ийн FaZe Clan багт хийсэн албан ёсны эргэн ирэлт байлаа.
A хэсэг: The MongolZ хүлээлтийг давлаа
Vitality 2–0 Legacy
13:5, 13:11
G2 2–0 Lynn Vision
13:6, 13:9
The MongolZ 2–0 FURIA
13:7, 13:7

FURIA баг сэлгээний тоглогчидтой тоглосон нь хангалтгүй байсан
The MongolZ тоглолтын хяналтыг бүрэн авсан
GamerLegion 2–1 3DMAX
Anubis: 13:4
Ancient: 9:13
Nuke: 13:11
Маш ойролцоо өрнөлтэй, сэтгэлзүйн тулаан болсон
B хэсэг: s1mple буцаж ирсэн ч Liquid давамгайлсан
FaZe Clan vs Team Liquid — Тоглолтын гол төв цэг
FaZe багийн бүрэлдэхүүнд домогт s1mple албан ёсоор нэгдсэн
Гэхдээ “rain” АНУ-д ирж амжаагүйгээс “skullz” түүний оронд тоглосон
Team Liquid илүү зохион байгуулалттай, нягт тактиктай байлаа

Тоглолтын үр дүн:
Ancient: Liquid 13–10 FaZe
Inferno: Liquid 13–10 FaZe
S1mple-ийн статистик:
K/D: 38/31
Рейтинг: 1.12
FaZe ялагдсан ч s1mple багийнхаа шилдэг тоглогч байж чадсан
Энэ тоглолтыг 803,944 хүн шууд үзсэн нь IEM Dallas 2025 тэмцээний эхний өдрийн хамгийн өндөр үзэлттэй тоглолт байв.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн финал (Vitality vs G2) 823,000 үзэгчтэйгээр оргил үзүүлэлт тогтоосон байдаг.
B хэсгийн бусад тоглолтууд
MOUZ 2–0 BC.Game
Хоёр мап дараалан 13:9
Falcons 2–0 NRG
13:6, 13:5
HEROIC 2–1 Aurora
Dust2: Aurora 13:9
Anubis: HEROIC 13:10 (Aurora 1–11-ээс 10–13 хүртэл шахсан)
Mirage: HEROIC 13:6