Samsung брэнд шинэ үеийн Galaxy Book 6 зөөврийн компьютертээ “Ultra” нэрийг дахин сэргээхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэл технологийн салбарт шуугиан дэгдээгээд байна. SamMobile-ийн мэдээлснээр, тус компани Galaxy Book 4 Ultra загварын дараагийн хувилбарыг 2025 онд танилцуулах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь үнэхээр дээд зэрэглэлийн, бүтээмжид чиглэсэн зөөврийн компьютер болох аж.
Өмнө нь Samsung зөвхөн Galaxy Book 5 болон Galaxy Book 5 Pro загваруудыг гаргасан бөгөөд эдгээр нь Intel-ийн шинэ Lunar Lake процессороор тоноглогдсон ч тусгай видео картгүй, зөвхөн нэгдсэн график хурдасгуураар хязгаарлагдаж байв. Харин Ultra загвар нь энэ хязгаарыг эвдэж, өндөр хүчин чадлын Intel Core Ultra 9 185H CPU болон Nvidia RTX 4070 GPU ашигласан цорын ганц төхөөрөмж байлаа. Энэ нь зөөврийн компьютерийн зах зээлд MacBook Pro-ийн ноёрхлыг сорих хэмжээний хүчин чадалтай бүтээгдэхүүн болж чадсан.
Ирэх Galaxy Book 6 Ultra загвар ч мөн ижил төстэй зарчмаар бүтээгдэж магадгүй гэж таамаглаж байна. Цуу ярианаас үзэхэд Samsung шинэ Ultra загварт хамгийн сүүлийн үеийн Intel Core Ultra 200H цуврал процессор болон Nvidia-ийн RTX 50 цуврал график карт суурилуулах боломжтой. Хэрэв энэ нь батлагдвал Galaxy Book 6 Ultra нь Samsung-ийн зөөврийн компьютерын түүхэн дэх хамгийн хүчирхэг загвар болж мэдэх юм.
Гэсэн хэдий ч эдгээр мэдээлэл нь батлагдаагүй эх сурвалжаас гарсан бөгөөд Samsung албан ёсоор ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Иймээс эдгээр таамаглалыг болгоомжтой хүлээн авах нь зүйтэй.
1 сэтгэгдэл
Үнэхээр ноцтой харагдаж байна!