Samsung шинэ үеийн Galaxy гар утсанд зориулсан цоо шинэ зайны технологи хөгжүүлж байна

нийтлэгч Содном Энхбаяр
Samsung

БНСУ-ын технологийн гигант Samsung компани Galaxy цувралын гар утсанд зориулсан зай хураагуурын шинэ технологи хөгжүүлж буй талаар инсайдер @PandaFlashPro платформ X дээр мэдээлжээ. Энэхүү технологи нь зайны даац, бат бөх чанарыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж.

Samsung-тай өрсөлдөгч OPPO, Vivo, Honor, Xiaomi зэрэг үйлдвэрлэгчид аль хэдийн цахиур-нугалаа нүүрстөрөгчийн суурьтай зайг ашиглаж эхэлсэн. Уг технологи нь зайны багтаамжийг нэмэгдүүлж, төхөөрөмжийг илүү нимгэн болгох давуу талтай. Гэсэн ч цахиур нь цэнэглэгдэх явцдаа тэлэх шинж чанартай тул энэ нь зайны насжилтад сөргөөр нөлөөлж болзошгүй. Иймээс Samsung-ийн зүгээс аюулгүй байдлыг чухалчилж, энэхүү технологийг хэрэгжүүлэхдээ нухацтай хандаж байна.

Үүнээс гадна тус компани хатуу төлөвт зай, мөн дараагийн үеийн лити-ион батарейг судалж байгаа боловч эдгээр технологи одоогоор нийт хэрэглээнд бүрэн нэвтрэх бэлэн байдалд хүрээгүй байна.

Харин Galaxy цувралын камерын томоохон шинэчлэл 2028 оноос нааш гарахгүй хэмээн цуурхалд дурдагдаж байна. Өнгөрсөн жил танилцуулсан ALOP линз технологи хэдий нэвтэрсэн ч Galaxy S25 Edge болон Z Fold7 зэрэг төхөөрөмжүүд дээр камерын модуль илүү гүдгэр хэвээр байгаа нь нимгэн загвар гаргах явцад саад болж байна. Иймээс Samsung цаашид зөвхөн камерын бус, төхөөрөмжийн бусад талуудын загварт ч болгоомжтой хандана гэж үзэж болно.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.