CS:GO ертөнцийн нэр хүндтэй платформууд болох HLTV болон Thunderpick өнгөрсөн сарын шилдэг тоглогчийг зарлалаа. Энэ удаад нэр дэвшсэн дөрвөн хүчтэй өрсөлдөгчөөс Монголын “The MongolZ” багийн гишүүн М.Азбаяр (Senzu) олон нийтийн санал хураалтаар түрүүлж, дэлхийн шилдэг тоглогч-оор тодорсон нь цахим спортын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал боллоо.
Өрсөлдөөнт санал хураалт
Шагналын төлөө “Vitality” багийн ZywOo, “Spirit” багийн donk, “Vitality”-ийн ropz, “The MongolZ”-ийн Senzu нар өрсөлдсөн бөгөөд HLTV болон Instagram хуудсаар дамжуулсан олон нийтийн санал хураалтад мянга мянган фэн оролцсон байна. Энэхүү саналын үр дүнд Senzu тэргүүлж, дэлхийн шилдгүүдийг ардаа орхисон юм.
Гайхалтай тоглолт — Austin Major
Өнгөрсөн сард болсон Austin Major 2025 тэмцээнд “The MongolZ” баг финалд шалгарсан ч “Vitality”-д ялагдсан. Гэсэн ч Senzu-ийн тоглолт жинхэнэ тэсрэлт байв. Тэрбээр тэмцээний EVP (Exceptional Valuable Player)-ээр нэрлэгдэж, G2 багийн эсрэг Dust2 мап дээр нэмэлт цаг оролцуулан 56 килл хийж, тэмцээний дээд амжилтыг тогтоосон. Үүн дээр нэмээд үндсэн цагт хийсэн 36 килл нь өөр нэгэн рекорд болов.
Шинэ сорилт — IEM Cologne 2025
Тэмцээний дараа “The MongolZ” багийн дараагийн сорилт — IEM Cologne 2025 тэмцээн долдугаар сарын 23-нд эхлэх гэж байна. Дэлхийн шилдэг багуудын тулах уг тэмцээнд Senzu болон түүний хамт олон шинэ амжилтын төлөө хүч үзэхээр бэлтгэж байна.
“The MongolZ” багийн гол ивээн тэтгэгч 1xBet Mongolia нь Монголын цахим спортын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна. Тэдний дэмжлэгийн хүрээнд баг олон улсын тэмцээнд оролцох боломжоо улам тэлж байгаа бөгөөд 1xBet тухай мэдээллийг цахим спорт сонирхогчдод зориулсан тусгай платформоор хүргэж байна.