“Senzu” М.Азбаяр IEM Rio 2026 тэмцээнийг өнжинө

нийтлэгч Содном Энхбаяр
“Senzu” М.Азбаяр IEM Rio 2026 тэмцээнийг өнжинө

Цахим спортын “Passion UA” багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, “Senzu” М.Азбаяр Бразилд болох “IEM Rio 2026” тэмцээнд оролцохгүй болсон байна.

Түүний оронд Канад улсын тоглогч Жастин багт нэгдэн тоглохоор болжээ.

Дүрмийн шаардлага нөлөөлөв

ESL-ийн журмын дагуу Америк тивд зохион байгуулагдаж буй тэмцээнд оролцох баг бүр дор хаяж нэг Америк тивийн тоглогчтой байх шаардлагатай. Энэ нөхцөлөөс шалтгаалан Монгол тоглогч М.Азбаяр тэмцээнийг өнжихөөр болсон байна.

Багийн бүрэлдэхүүнд түр өөрчлөлт

“IEM Rio 2026” тэмцээн ирэх сард Рио-де-Жанейро хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд “Passion UA” баг түр хугацаанд шинэ бүрэлдэхүүнтэй оролцоно.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.