YouTube-ийн “Moore’s Law Is Dead” блог хөтлөгчийн мэдээлснээр, Sony-ийн удахгүй худалдаанд гарах PlayStation 6 зөөврийн консолын техникийн үзүүлэлтүүд болон тооцоолсон үнэ тодорхой болжээ. Уг консол нь ROG Xbox Ally X-ээс илүү хүчирхэг байх төлөвтэй байна.
Техникийн онцлогууд “Moore’s Law Is Dead”-ийн мэдээлснээр, PlayStation 6 зөөврийн консол нь AMD-ийн “Canis” код нэртэй, Zen 6 архитектур болон RDNA5 нэгдсэн графиктай эрлийз процессороор тоноглогдоно. Энэ чип нь:
- Дөрвөн Zen 6C цөм
- Хоёр эрчим хүчний хэмнэлттэй Zen 6 LP цөмтэй байх ажээ.
RAM ба гүйцэтгэл:
- Санах ой: 24-36 ГБ LPDDR5X
- Залгах станцын дэмжлэг: Nintendo Switch 2-той төстэй залгах станцтай холбогдох боломжтой бөгөөд процессорын давтамж 1.20 GHz-ээс 1.65 GHz хүртэл нэмэгдэж, гүйцэтгэл сайжирна.
- Гүйцэтгэлийн харьцуулалт: PlayStation 5-тай харьцуулахад растер боловсруулалт 0.75 дахин, туяа хянах (ray tracing) гүйцэтгэл 2.6 дахин өндөр байх бөгөөд энэ нь ROG Xbox Ally X-ийг “бутлах” хэмжээний хүчтэй гэжээ.
Гаргасан хугацаа ба үнэ “Moore’s Law Is Dead”-ийн мэдээлснээр, PlayStation 6 зөөврийн консол нь өрсөлдөгчөөсөө илүү хурдан төдийгүй хямд байх бөгөөд хамгийн дээд тохиргоотой загвар 499 ам.долларын үнэтэй байх боломжтой. Энэ нь ROG Xbox Ally X-ийн үнээс хамаагүй хямд юм.
- Худалдаанд гарах хугацаа: PlayStation 6 зөөврийн консолын албан ёсны нээлт 2027 оноос өмнө болохгүй ч ROG Xbox Ally X 2025 оны 10-р сарын 16-нд худалдаанд гарна гэжээ.