Шинэ ноутбук авмагц шууд програм суулгаж эхлэхээс өмнө системийг зөв тохируулах нь ирээдүйд гарч болох алдаа, гацалтаас сэргийлж, илүү тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.
Систем ба аюулгүй байдлын суурь тохиргоо
Юуны өмнө Windows-ийн шинэчлэлүүдийг суулгах шаардлагатай. Шинэ төхөөрөмж удаан хугацаанд агуулахад байсан бол хамгаалалтын чухал шинэчлэлүүд дутуу байх магадлалтай. “Windows Update”-ээр орж шинэчлэл шалган, бүгдийг суулгах хэрэгтэй.
Үүний дараа драйверуудыг шинэчлэх нь чухал. Ялангуяа видео карт, сүлжээ болон чипсетийн драйверууд шинэ байснаар гүйцэтгэл сайжирч, системийн тогтвортой байдал нэмэгддэг.
Мөн “Find my device” буюу төхөөрөмж хайх функцийг идэвхжүүлснээр алдагдсан тохиолдолд байршлыг тодорхойлох, алсаас түгжих боломжтой болно.
Хувийн тохиргоо ба гүйцэтгэл
Windows анхдагчаар зар сурталчилгаа болон зөвлөмжүүдийг харуулдаг тул эдгээрийг унтраах нь илүү цэвэр, анхаарал сарниулахгүй орчныг бүрдүүлнэ.
Нууцлалын тохиргоог мөн шалгаж, шаардлагагүй өгөгдөл цуглуулахыг хязгаарлах, камер, микрофоны хандалтыг хянах нь зүйтэй.
Үйлдвэрлэгч болон системээс урьдчилан суулгасан хэрэггүй програмуудыг устгаснаар санах ой болон нөөц хэмнэгдэж, төхөөрөмж хурдан ажиллана.
Мөн өөрийн ашигладаг браузер, видео тоглуулагч зэрэг програмуудыг default болгон тохируулах нь өдөр тутмын хэрэглээг хялбаршуулна.
Батерей ба өгөгдлийн хамгаалалт
Ноутбук байнга залгуурт холбогддог бол батерейн цэнэгийг 70–90% хооронд хязгаарлах нь элэгдлийг багасгана. Үүнийг ихэвчлэн үйлдвэрлэгчийн програмуудаар тохируулдаг.
Өгөгдлөө алдахаас сэргийлэхийн тулд автомат backup тохируулах хэрэгтэй. OneDrive эсвэл гадаад төхөөрөмж ашиглан чухал файлуудаа хадгалах боломжтой.
Мөн системийн restore point үүсгэснээр алдаа гарсан үед өмнөх хэвийн төлөв рүү буцах боломж бүрдэнэ.
Эдгээр үндсэн тохиргоонуудыг хийснээр шинэ ноутбук илүү найдвартай, хурдан, аюулгүй ажиллах нөхцөл бүрддэг.