Стенфордын Их сургуулийн эрдэмтэд хүний гар хүрэх боломжгүй нарийн судаснуудад үүссэн аюултай тромбыг аюулгүйгээр, хурдан хугацаанд арилгах чадвартай шинэ үеийн робот төхөөрөмжийг бүтээлээ. Энэхүү “спинер” нь судсан дотуур эргэх чадвартай уян хатан, нарийхан хоолой бөгөөд түүний тусламжтайгаар тромбыг богино хугацаанд цэвэрлэж, цусны урсгалыг хэвийн байдалд оруулах боломжтой болсон.
Шинэ төхөөрөмжийн туршилтыг тромб үүссэн артерийн загварт хийсэн бөгөөд хэдхэн секундын дотор бөглөрсөн судсыг цэвэрлэж, аюултай зогсонги байдлыг арилгаж чаджээ.
Ишемийн харвалт, зүрхний шигдээс, уушгины судсны бөглөрөл зэргээс шалтгаалж жил бүр дэлхий даяар сая сая хүн амь насаа алддаг. Эдгээр тохиолдлын ихэнх нь судас дотор үүссэн тромб цусны урсгалыг хааснаас болдог. Тромбыг зайлуулах уламжлалт тромбэктомийн аргууд — вакуум болон торон төхөөрөмжүүд — амжилттай үр дүн үзүүлэх нь ховор бөгөөд ердөө 50% орчим тохиолдолд л эхний оролдлогоор амжилттай болдог. Харин хүнд нөхцөлд амжилтын хувь 20%-иас ч бага байх нь бий.
Судалгааны ахлах зохиогч, нейроинтервенцийн тасгийн эрхлэгч доктор Жереми Хейт “Орчин үеийн төхөөрөмжүүдтэй харьцуулахад бидний бүтээсэн төхөөрөмж илүү өндөр үр дүн үзүүлж байна. Ялангуяа маш хүнд тромбуудыг эхний оролдлогоор 90% хүртэл амжилттай цэвэрлэх боломжтой болсон нь онцгой үр дүн” хэмээн онцолжээ.
Тромб нь фибрин гэх уураг болон цусны улаан эсийн нийлэмжээс тогтдог. Уламжлалт аргууд эдгээрийг татах буюу урах замаар салгахыг оролддог бол шинэ спинер төхөөрөмж липкийг нь суларч, зутруу хэлбэрийг нь багасгах замаар зөөлөн шахалт, мушгих хүчийг ашиглан зүсэлтгүй аргаар зүгээр л сорж гаргадаг байна.
Судалгааны ахлах зохиолч, профессор Руике Рене Чжао “Манай төхөөрөмж ямар ч төрлийн, ямар ч нягтралтай тромбод үр дүнтэй ажилладаг. Уламжлалт аргуудаар арилгаж чадахгүй нягт фибрин ихтэй тромбуудыг ч энэ төхөөрөмж бүрэн цэвэрлэж чадна” хэмээжээ.
Энэхүү спинерийг катетерээр дамжуулан судас руу оруулдаг бөгөөд тромб хүрмэгцээ 40,000 эрг/мин хурдтай эргэж эхэлдэг. Уян хоолойн гаднах ирмэгүүд нь зөөлөн соролт үүсгэж, тромбыг өөртөө татаж, доторх улаан эсийг салган, эзэлхүүнийг нь 95% хүртэл багасгаснаар үлдсэн хэсгийг аюулгүйгээр гадагшлуулдаг.
Төхөөрөмжийг гахайн тархи, бөөрний судсанд турших үед тромбыг төгс арилгаж чадсан байна. Мөн 500 гаруй лабораторийн нөхцөл дэх туршилтаар нарийн, тахир судаснуудад ч бүрэн үр дүн үзүүлжээ.
Одоо энэхүү төхөөрөмжийг хүний биед турших клиник шатны судалгаа эхлэх гэж байгаа бөгөөд зохион бүтээгчдийн үзэж буйгаар уг технологи нь судаснаас гадна бөөрний чулууны үлдэгдлийг арилгахад ч ашиглах боломжтой гэнэ.
