Sony DualSense хянагч олон төхөөрөмжийг дэмжих шинэ функц туршиж эхэллээ

нийтлэгч Содном Энхбаяр
Sony DualSense хянагч олон төхөөрөмжийг дэмжих шинэ функц туршиж эхэллээ

Sony компани PlayStation 5 системийн шинэчлэлтийн бета хувилбарт DualSense хянагчийг нэгэн зэрэг хэд хэдэн төхөөрөмжтэй холбох боломжтой шинэ функцийг туршиж эхэлжээ. Энэ нь тоглогчдод хянагчаа дахин дахин холбох шаардлагагүйгээр консол, компьютер болон гар утасны хооронд хурдан, хялбар шилжих нөхцөл бүрдүүлж байна.

Шинэ функц нь нэг хянагчийг дөрвөн өөр төхөөрөмжтэй холбох боломж олгоно. Тэдгээрийг PlayStation-ийн уламжлалт үйлдлийн товчлуурууд болох ×, ○, □ болон △-тай холбон тохируулна. Дээрх төхөөрөмжүүдийн аль нэг рүү шилжихийн тулд тухайн төхөөрөмжийг асаасны дараа PS товчийг сонгосон үйлдлийн товчлууртай нь хамт гурван секундын турш дарж, заагч анивчтал барихад л хангалттай. Ингэснээр тоглогч аль ч төхөөрөмж дээрээ шууд тоглоомоо үргэлжлүүлж чадах юм.

Энэхүү функцийг одоогоор зөвхөн бета туршилтын хүрээнд ашиглах боломжтой бөгөөд Sony энэ шинэчлэлтийг ирэх саруудад албан ёсоор нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгджээ.

Сонирхуулахад, саяхан Sony компани PlayStation 5 Digital Edition консолын үнээ Европ, Их Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг бүс нутгуудад нэмсэн талаар мэдээлэл гарсан билээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.