2025 оны зургаадугаар сарын 19-ний өдөр АНУ-ын Техас мужийн Старбейс дахь SpaceX компанийн туршилтын талбайд “Starship” хөлөг гэнэт дэлбэрсэн байна. Энэхүү дэлбэрэлт нь компанийн 10 дахь нислэгийн туршилтад бэлтгэж байсан “Корабель 36” нэртэй хөлөг дээр гарсан бөгөөд дэлбэрэх үед хөөргөлт хараахан хийгдээгүй байсан аж.
NASASpaceflight сайтад уг үйл явдал шууд дамжуулагдсан бөгөөд хөлгийн урд далавчны системийг шалгаж байх үеэр гэнэт хүчтэй дэлбэрэлт болж, бүхэлдээ галд автсан бичлэг үзэгчдэд хүрсэн байна. SpaceX компани X (хуучнаар Twitter)-ээр дамжуулан: “2025 оны 6 дугаар сарын 19-нд, зүүн бүсийн цагаар 12:00 цагийн орчимд, Starship хөлөг туршилтын тавцан дээр ноцтой доголдолд орсон” хэмээн мэдээлсэн.
Аюулгүй байдлын нөхцөл
SpaceX-ийн мэдээлснээр, туршилтын бүсийг хатуу хамгаалалттай болгосон байсан тул ослын үед хүний амь эрсдээгүй. Мөн оршин суугчдад аюул учраагүй бөгөөд иргэдийг тухайн бүс рүү ойртохгүй байхыг анхааруулсан байна. Орон нутгийн албаныхан энэ дэлбэрэлтийг “катастрофын түвшний осол” хэмээн тодорхойлж, шалтгааныг тогтоох мөрдөн шалгалт эхэлжээ.
Хөлгийн талаарх мэдээлэл
Starship бол SpaceX-ийн бүтээж буй хэт хүнд ангиллын хөөргөгч пуужин бөгөөд сансар судлалын илүү хүнд ачаа тээвэрлэх, Сар болон Ангараг руу нислэг хийх боломжийг зорьж буй төсөл юм. Гэвч саяхны туршилтууд амжилтгүй болж, төслийн хөгжүүлэлт олон сорилттой тулгарч буйг харуулж байна.
- 7 болон 8 дахь туршилтын нислэгт “Корабель” буюу хоёрдугаар шат хөөрөх үед дэлбэрсэн.
- 9 дэх туршилтаар сансарт хүрч чадсан ч SpaceX холбоо тасарч, хяналттай буулт амжилтгүй болсон.
- “Super Heavy” хэмээх хөөргөгч шат мөн агаар мандалд буцан орж ирэх үедээ зургаан минутын дараа “түргэн задрал”-д оржээ.
Сүүлд болсон 10 дахь нислэгийн бэлтгэлийн хүрээнд 6 дугаар сарын 18-ны орой 23:00 цагт туршилтын тавцанд ноцтой асуудал үүсч, энэхүү осол болжээ.