Өнөө цагт гар утас нь холбоо барих, ажил, зугаа цэнгэл гээд амьдралын салшгүй хэсэг болсон. Гэхдээ бид тэднийг 24 цагийн турш ажиллуулж, “амрах” боломж олгодоггүй. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар утсаа долоо хоногт ядаж нэг удаа бүрэн унтраах нь төхөөрөмжийн ажиллагаа болон мэдээллийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой аж.
Зүгээр “ашиглахгүй байх” хангалтгүй
Шөнийн цагаар утсаа ашиглахгүй байх нь хангалттай мэт санагддаг ч, үнэндээ ухаалаг утас идэвхгүй байдалд ч арын горимд олон процесс гүйцэтгэсээр байдаг. Тиймээс бүрэн унтраах нь л системийн бүх ажиллагааг зогсоож, дахин эхлүүлэх боломж олгодог.
Хакердахаас хамгаалах үр дүнтэй арга
“Информатик” сувгийн шинжээчдийн хэлснээр, утсаа бүрэн унтраах нь кибер халдлагын эрсдэлийг бууруулах хамгийн хялбар арга юм. Орчин үеийн хакерууд “тэг товшилт” хэмээх нарийн технологийг ашиглан хэрэглэгчийн оролцоогүйгээр хортой програм суулгах боломжтой болсон. Гэвч утас унтарсан үед идэвхтэй сешнүүд болон ажиллаж буй програмууд хаагдаж, вирусын нэвтрэх орон зай алга болдог. Дахин асаах үед зарим вирус, түр зуурын файл сэргээгдэхгүй бөгөөд энэ нь хувийн мэдээллийг хамгаалдаг.
Гүйцэтгэлийг сайжруулна
Утсаа үе үе дахин асаах нь RAM болон процессорын нөөцийг чөлөөлж, төхөөрөмжийн ажиллагааг илүү тогтвортой, хурдан болгодог. Ийм аргаар систем дэх хуримтлагдсан кэш, алдаатай процессуудыг цэвэрлэж өгдөг.
Батерейг хамгаалах ач холбогдол
Хэт халалт нь гар утасны батерейг гэмтээх гол шалтгаануудын нэг. Ялангуяа халуун улиралд төхөөрөмжийг унтраах нь батерейны температурыг бууруулж, цэнэгийн мөчлөгийн тоог багасган, ашиглалтын хугацааг уртасгадаг.
Тиймээс долоо хоног бүр утсаа нэг удаа бүрэн унтрааж, 15–30 минут “амраах” нь төхөөрөмжийн гүйцэтгэл, мэдээллийн аюулгүй байдал, батерейны насжилтод эерэг нөлөөтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.