Тээврийн цагдаагийн албаны түүхт 89 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдын урам зориг, эв нэгдлийг нэмэгдүүлэх, цахим спорт сонирхогчдын ур чадварыг хөгжүүлэх зорилготой “Counter-Strike II” цахим спортын тэмцээн өчигдөр “P-gaming center”-т амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний өрсөлдөөн
Энэ удаагийн тэмцээнд тус албаны 15 багийн 75 алба хаагч оролцож, авхаалж самбаа, багаар ажиллах чадвараараа өрсөлдөв. Үр дүн дараах байдалтайгаар тодорлоо:
- Тэргүүн байр – Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс
- Дэд байр – Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэс
- Гутгаар байр – Төмөр замын цагдаагийн газрын баг
Шилдэг тоглогч
Тэмцээний шилдэг тоглогчоор
— Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн дэслэгч Б.Бат-Ирээдүй
тодорч, цом болон медалиар шагнууллаа.
Шууд дамжуулалттай онцлог тэмцээн
Тэмцээнийг мэргэжлийн тайлбарлагч оролцон шууд тайлбарлаж, гудамж, замд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдад лайв дамжуулалт хэлбэрээр хүргэсэн нь энэ удаагийн арга хэмжээний гол онцлог байв. Ингэснээр тэмцээнд биечлэн оролцох боломжгүй алба хаагчид ч өрсөлдөөнийг бодит цагийн горимоор үзэж дэмжих боломжтой болсон юм.