Bandai Namco алдарт Tekken 8 тоглоомынхоо хоёрдугаар улирлын контентын төлөвлөгөөг танилцууллаа. Энэ зуны турш тоглогчдыг олон сонирхолтой хамтын ажиллагаа, шинэчлэлт хүлээж байна.
Шинэ горим болон хувцасны багцууд — 5-р сарын 13
2025 оны 5-р сарын 13-нд 2.01 хувилбарын нөхөөс бүх платформ дээр гарна. Үүнд дараах шинэ зүйлс багтжээ:
- Ghost Showdown гэх шинэ тоглоомын горим;
- Дэлгүүрт худалдаалагдах Cyber Phantom Pack ба Vigilante Tech Pack гэх хоёр хувцасны багц.
Karate Kid-тэй кроссовер — 6-р сарын 3
Дараагийн шинэчлэл болох 2.02 хувилбар нь 6-р сарын 3-нд гарахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд энэ үеэр “Karate Kid: Legends” кинотой хамтран ажиллах кроссовер зохион байгуулагдана. Энэхүү кино 5-р сарын 30-нд дэлгэцнээ гарах юм.
- Тоглогчид үнэгүй юүдэнтэй цамц Tekken Shop-оос авах боломжтой;
- Мөн Драгунов, Кума хоёрт зориулсан сонгодог хувцас болон киноны сурталчилгааны баннер бүхий гудамжны шинэ орчин нэмэгдэнэ.
Pac-Man франчайзтай хамтын ажиллагаа — зуны сүүлээр
2.03 хувилбар энэ зуны сүүлээр гарах бөгөөд Pac-Man тоглоомын франчайзтай хамтран ажиллах төлөвтэй байна. Улирлын тасалбарт багтаж:
- Шинэ тоглоомын талбай (арена);
- Гоо сайхны элементүүд нэмэгдэх ажээ.
Фахкумрам дахин ирнэ
Шүтэн бишрэгчдийн хүсэн хүлээсэн Фахкумрам тоглоомд эргэн ирнэ. Тэрбээр анх Tekken 7-д дебют хийж байсан бөгөөд энэ удаа Tekken 8-д шинэчлэгдсэн төрхөөр дахин нэмэгдэх нь ээ.
Tekken 8 тоглоомыг одоогоор PC, PlayStation 5, Xbox Series X/S платформуудад тоглох боломжтой.