Телеграм апп-аар 168.7 сая төгрөгийн залилан үйлджээ

нийтлэгч Содном Энхбаяр
Телеграм апп-аар 168.7 сая төгрөгийн залилан үйлджээ

2025 оны долоодугаар сарын 10-наас 16-ны хооронд нийт 248.7 сая төгрөгийн хохиролтой 28 залилангийн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Эдгээр хэргийн 14 нь телеграм орчинд үйлдэгдсэн бөгөөд нийт 168.7 сая төгрөгийн хохирол учирсан нь тухайн долоо хоногийн нийт залилангийн хэргийн 50 хувийг эзэлж байна.

Анхаарал татахуйц нь телеграм орчинд үйлдэгдсэн залилангийн 77 хувь буюу 130.9 сая төгрөгийн дүнтэй хохиролд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, гэмт хэргийг таслан зогсоох шуурхай ажиллагаа явуулжээ.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг телеграм аппликэйшнийг болгоомжтой ашиглах, танихгүй хаяг, бүлгүүдэд нэгдэхгүй байхыг онцгойлон анхааруулжээ. Сүүлийн үед цахим орчин дахь залилан, ялангуяа мессенжер болон групп чатаар дамжуулан хууран мэхлэх үйлдэл эрчимжиж буй тул иргэд сонор сэрэмжээ нэмэгдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.