Tesla болон Самсунг түүхэн дэх хамгийн том чип нийлүүлэх гэрээг байгууллаа

нийтлэгч Содном Энхбаяр
Тесла болон Самсунг түүхэн дэх хамгийн том чип нийлүүлэх гэрээг байгууллаа

Самсунг Электроникс компани АНУ-ын цахилгаан машины тэргүүлэгч Тесла-тай 16.5 тэрбум ам.долларын үнэ бүхий хагас дамжуулагч нийлүүлэх гэрээ байгуулсан тухайгаа олон нийтэд мэдээллээ. Энэ нь Самсунг компанийн хувьд одоог хүртэл байгуулсан хамгийн өндөр дүнтэй гэрээ бөгөөд чипний салбарт өрсөлдөөн улам ширүүсч буй энэ үед стратегийн чухал алхам боллоо.

Эхэндээ гэрээ байгуулсан үйлчлүүлэгчийн нэрийг зохицуулалтын баримтад тодорхой заагаагүй ч, дараа нь Элон Маск өөрийн X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан уг харилцагч нь Тесла болохыг баталгаажуулсан юм.

Теслагийн дараагийн үеийн хиймэл оюунд суурилсан AI6 чипийг Самсунг Техас дахь шинэ үйлдвэртээ үйлдвэрлэхээр болжээ. Тус компани одоогоор AI4 чип үйлдвэрлэж байгаа бол өмнөх үеийн AI5 загварыг TSMC Тайвань болон Аризонад үйлдвэрлэж байна. Маск энэхүү үйл явцад хувь хүний зүгээс хяналт тавьж, үйлдвэрлэлийг хурдасгахын төлөө байнга оролцоно гэдгээ онцолжээ. Мөн уг гэрээний хүрээ цаашид улам өргөжих боломжтойг ч үгүйсгэсэнгүй.

Гэрээ 2033 оны 12-р сарын 31-нийг хүртэл хүчинтэй бөгөөд Самсунг худалдан авагчийн хүсэлтээр мэдээллийн нууцыг хамгаалж, харилцагчийг олон нийтэд зарлахаас татгалзсан байна. Гэсэн ч уг мэдээ гарсны дараа компанийн хувьцаа бирж дээр таван хувиар өсчээ. Гэрээ нь шаардлагатай тохиолдолд өөрчлөгдөх эсвэл хугацаанаасаа өмнө дуусах боломжтой хэмээн компанийн удирдлагууд хөрөнгө оруулагчдад мэдэгдсэн байна.

Энэхүү хэлэлцээр нь Samsung Foundry буюу цутгамал чип үйлдвэрлэлийн салбарт зах зээлийн тэргүүлэгч TSMC-тэй өрсөлдөх гол хөшүүрэг болох төлөвтэй. 2024 оны дөрөвдүгээр сард Самсунг Qualcomm зэрэг хамтрагчдын захиалгаар 2 нанометрийн технологид суурилсан чипүүд-ийг олноор үйлдвэрлэж эхэлснээ зарлаж байсан. Гэвч өндөр хурдны HBM санах ойн зах зээлд тус компани SK Hynix болон Micron-оос хоцорч байгаа хэвээр байна. Жишээлбэл, Hynix аль хэдийн NVIDIA-ийн чипийг нийлүүлж эхэлсэн бол Самсунг одоогоор гэрчилгээжүүлэх шатандаа явж байна.

Үүнээс гадна, Самсунг 2028 оноос эхлэн хагас дамжуулагч үйлдвэрлэлд шилэн дамжуулагч (glass substrate) технологид шилжихээр төлөвлөж байгааг өмнө нь олон нийтэд мэдээлж байсан нь хиймэл оюун ухааны шийдэлд илүү оновчтой хандалт болохыг онцолжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.