Tesla компани Элон Маскд 29 тэрбум ам.долларын үнэтэй цалингийн багц олгоно

нийтлэгч Содном Энхбаяр
Tesla компани Элон Маскд 29 тэрбум ам.долларын үнэтэй цалингийн багц олгоно

“Tesla”-гийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) гүйцэтгэх захирал Элон Маскд 29 тэрбум ам.долларын үнэлгээтэй, хувьцаанд суурилсан урамшууллын багц олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр нь Маскийн 2018 оны цалингийн гэрээг Делавэрийн шүүх хүчингүй болгосны дараах үйл явдал юм.

Тухайн гэрээний дагуу Маск компаниас цалин авалгүй, оронд нь гүйцэтгэлд тулгуурласан хувьцаа эзэмших эрх авч байсан. Одоогийн багц ч мөн ижил зарчмаар хэрэгжих ба Маск 96 сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 23.34 ам.доллараар худалдан авах эрхтэй болж байна. Хамгийн анхаарал татахуйц зүйл нь – тус хувьцаануудын зах зээлийн үнэ өнөөдөр 300 ам.долларт хүрч байгаа тул уг багц асар их ашиг авчрах боломжтой.

ТУЗ-ын мэдэгдэлд:

“Элон Маск компани болон хувьцаа эзэмшигчдэд асар их үнэ цэнэ бий болгосон. Өнгөрсөн найман жилийн хугацаанд тэрбээр ямар ч цалин аваагүй” хэмээн онцолжээ.

Одоогийн байдлаар Маск “Tesla”-ийн 13 орчим хувийг эзэмшдэг ба ихэвчлэн хувьцаагаа ашиглан хөрөнгөждөг. Цалингийн шинэ багц нь түүнд компанид илүү гүн оролцох сэдлийг өгнө гэж үзэж байна.

Гэсэн ч шүүмжлэл дагалдаж байна. Зарим хөрөнгө оруулагчид түүнийг улстөрд анхаарлаа хандуулж, компанийн ажиллагаанд оролцоо муутай болсон хэмээн буруутгаж байгаа. Энэ нь “Tesla”-ийн хувьцааны ханш 25 хувиар буурахад нөлөөлсөн гэж зарим ажиглагчид үзэж буй. Иймээс багцыг хямд үнээр санал болгосон нь Маскийг “Tesla”-д тогтвортой үлдээх, анхаарлыг нь дахин төвлөрүүлэх стратеги хэмээн дүгнэж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.