“The MongolZ” баг “Aurora”-д ялагдаж, PGL Astana тэмцээнийг өндөрлүүлэв

нийтлэгч Содном Энхбаяр
PGL Astana 2025

Монголын цахим спортын төлөөлөл “The MongolZ” баг PGL Astana 2025 тэмцээний плей-оффын шөвгийн наймын шатанд Турк тоглогчидтой, Сербид төвтэй “Aurora” багт 0-2 гэсэн харьцаатай ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүллээ. Монгол баг ийнхүү финалын шатанд хүрэлгүй тэмцээнээ зогсоож, удахгүй АНУ-ын Даллас хотод болох дараагийн тэмцээн рүү анхаарлаа хандуулахаар болжээ.

Плей-оффын тоглолтууд өчигдөр буюу тавдугаар сарын 16-нд Астанагийн Барыс аренад эхэлж, “The MongolZ” болон “Aurora” багууд 13:00 цагаас анхны тоглолтыг хийсэн. 2024 оноос хойш хоёр баг зургаан удаа таарч тоглохдоо өмнө нь дөрвөн удаад нь Монголын баг ялалт байгуулж байсан. Сүүлд болсон IEM Katowice 2025 тэмцээнд ч мөн 2-0-ээр ялж байв. Гэвч энэ удаагийн тулаанд “Aurora” баг тактик, ур чадвараараа давамгайлж, ялалтыг өөрийн болгож чадсан юм.

Плей-оффын бусад тоглолтууд:

  • Astralis vs NAVI
  • FURIA vs MIBR
  • NIP vs Spirit

Тэмцээний хагас шигшээ тоглолтууд маргааш үргэлжилж, аварга баг Ням гаригт тодрох юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.