Монголын цахим спортын хамгийн амжилттай, олон улсын тавцанд нэр хүндтэй төлөөлөгчдийн нэг болох The MongolZ баг АНУ-ын Даллас хотод ирж, дэлхийн дээд түвшний IEM Dallas 2025 тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Энэхүү тэмцээн нь тавдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор эхэлж, Counter-Strike 2-ын шилдэг багуудыг нэг дор цуглуулан, өндөр өрсөлдөөнтэй уур амьсгалыг бүрдүүлэх гэж байна.
FURIA багийн эсрэг анхны тулаан
The MongolZ багийн эхний тоглолт дараах хуваариар явагдана:
- Огноо: 2025 оны 5-р сарын 20
- Цаг: 08:00 (УЛАТ)
- Өрсөлдөгч: Бразилын FURIA баг
Энэхүү тоглолт нь Астана дахь ялагдлын дараах нэр төрөө сэргээлгэх том боломж хэмээгдэж байгаа бөгөөд багийн хувьд стратеги, сэтгэлзүйн өндөр ач холбогдолтой мөч болох нь тодорхой байна.
Шинэ түвшинд хүрэх зорилт
Фенүүдийн өндөр хүлээлтийн дор The MongolZ баг:
- Шинэ арга барил, зохион байгуулалтаар
- Бэлтгэлийн чанар, хандлагын хувьд шинэ шатанд
- Дэлхийн тавцанд Монголын нэрийг дахин дуурсгахыг зорин тэмцээнд оролцож байна.
Багийн тоглолтыг шууд дамжуулалтаар хүлээн авч үзэх боломжтой бөгөөд Монголын цахим спортын хөгжлийг дэмжигч олон мянган үзэгч багийнхаа ард байна.
IEM Dallas 2025 тэмцээнд The MongolZ багийг албан ёсоор 1xBet ивээн тэтгэж байгаа бөгөөд энэ нь багийн олон улсын тэмцээнд хүч түрэн ороход бодит дэмжлэг болж байна.
