Монголын цахим спортын төлөөлөгч “The MongolZ” баг Герман улсын Кёльн хотод болж буй IEM Cologne 2025 тэмцээнд амжилттай оролцож, плей-оффын шатанд шалгарлаа. Тэд групп шатны хоёр дахь тоглолтдоо дэлхийн чансааны дээгүүр бичигддэг Саудын Арабын “Falcons” багийг 2:0 харьцаатай буулган авснаар дараагийн шатанд шалгарсан анхны баг болов.
“The MongolZ” багийн энэхүү амжилт нь зөвхөн мэргэжлийн ур чадвар, багийн нягт хамтын ажиллагааны үр дүн биш, харин тогтвортой дэмжлэгтэй уялдаж байна. Тус багийн ур чадвар, олон улсын тайзанд өрсөлдөх боломжийг хангаж буй стратегийн түншийн нэг бол 1xBet юм. Цахим спортын салбар дахь дэмжлэг үзүүлж буй тус байгууллагын оролцоо нь The MongolZ багийн амжилтад шууд нөлөө үзүүлж байна.
1 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний дараагийн тоглолтод тэд “Vitality” эсвэл “G2” багийн ялсантай оноолт таарна. Хэрвээ The MongolZ энэ тоглолтод ялалт байгуулбал хэсгийн тэргүүнээр шөвгийн дөрөвт шууд шалгарах эрх авна.
Ийнхүү The MongolZ дэлхийн шилдгүүдийн дунд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Монголын цахим спортын салбарын шинэ түүхийг бичсээр байна.