“The MongolZ” баг FURIA-д дахин ялагдав — монгол багийн дараагийн сорилт маргааш болно

нийтлэгч Содном Энхбаяр
"The MongolZ" баг FURIA-д дахин ялагдав — монгол багийн дараагийн сорилт маргааш болно

Thunderpick World Championship 2025 тэмцээн Мальтад үргэлжилж байна

Цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын дэлхийн хэмжээний тэмцээн болох “Thunderpick World Championship 2025” Мальтад хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Монголын шилдэг багийн нэг “The MongolZ” өчигдөр А хэсгийн эхний тоглолтдоо Аргентины “9z Team”-ийг хожиж амжилттай эхэлсэн ч өнөөдөр хэсгийн тэргүүн байраа хамгаалан шөвгийн дөрөвт гарахын төлөө Бразилын “FURIA” багтай BO3 форматаар тоглож, 0:2-оор ялагдлаа.

Сүүлийн гурван тоглолт дараалан Бразилд дийлдэв

Энэ ялагдлын дараа манай баг маргааш 21:00 цагт Данийн “OG” болон Аргентины “9z Team” багийн аль хожсонтой нь хэсгийн хоёрдугаар байр эзлэхийн төлөө тоглохоор болжээ.

Сонирхуулахад, “The MongolZ” баг Бразилын “FURIA” багт сүүлийн гурван удаагийн учраанд дараалан ялагдаад байна. Хамгийн сүүлд тэд өнгөрсөн сард Сербийн Белград хотноо болсон FISSURE Playground 2 тэмцээний аваргын тоглолтод мөн л FURIA-д дийлдсэн юм.

Монголын цахим спортын хөгжлийг дэмжиж буй 1xBet компани “The MongolZ” багийн албан ёсны ивээн тэтгэгч юм. Тус компанийн дэмжлэг нь багийн олон улсын бэлтгэл, уралдаанд оролцох нөхцөлийг сайжруулж, монголын нэрийг дэлхийн цахим спортын тавцанд улам тодруулж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.