14
Саудын Арабын Эр-Рияд хотноо үргэлжилж буй Esports World Cup 2025 тэмцээн Counter-Strike 2-ын дэлхийн шилдэг багуудын дунд өрнөж байна. Монголын The MongolZ баг өөрсдийн гол ивээн тэтгэгч 1xBet Монголooc-ийн дэмжлэгтэйгээр шөвгийн наймд Францын 3DMAX-ыг хожиж, хагас шигшээд шалгарлаа.
Тоглолтын явц
“The MongolZ” болон “3DMAX” багуудын тоглолт гурван “map”-аар (Bo3) явагдаж, Монголын баг 2:1-ээр ялалт байгуулсан.
- Ancient (Францын сонголт): Манай баг хамгаалалт талаас найман үеийг давуугаар сольж, довтолгоонд багагүй алдаа гаргасан ч эцэст нь 13:9-өөр ялсан.
- Inferno (Монголын сонголт): Довтолгооноос 6:6 харьцаатай эхэлсэн ч хамгаалалт дээр ердөө гурван үе авснаар 9:13-тайгаар ялагдсан.
- Nuke (шийдвэрлэх map): Шийдвэрлэх мөчид манай баг тактикаа илүү сайн хэрэгжүүлж, 13:8-тайгаар ялалтаа баталгаажуулсан.
Дараагийн тоглолт
Ингэснээр The MongolZ баг 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч, энэ Бямба гарагийн 22:30 цагт Францын “Team Vitality”-тай тоглохоор товлогдлоо.
Тэмцээний төлөв байдал
- Дэлхийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтдаг Оросын Team Spirit, Европын FaZe Clan аль хэдийн тэмцээнээс хасагджээ.
- Шагналын сангийн хуваарилалт:
- Түрүү багт — 500,000 ам.доллар
- Хоёрдугаар байрт — 230,000 ам.доллар
- Гуравдугаар байрт — 130,000 ам.доллар
2 сэтгэгдэл
Багийнханд баяр хүргэе! Одоо Монгол даяараа хагас шигшээд шалгарах гэж байна
Хагас шигшээ тоглолтыг тэсэн ядан хүлээж байна