2025 оны долоодугаар сарын 30 — Германы Кёльн хотод үргэлжилж буй дэлхийн хэмжээний IEM Cologne 2025 тэмцээний шөвгийн наймд Монголын “The Mongolz” баг Украйны алдарт NAVI багтай оноолт таарч, наймдугаар сарын 1-ний өдөр хүч үзэхээр боллоо.
Өчигдөр манай баг хэсгийн аваргын төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч Францын Vitality багтай тулж, 0:2 (13:5, 13:8) харьцаатай ялагдсан юм. Ингэснээр Vitality хагас шигшээд шууд шалгарсан бол The Mongolz плей-оффын эхний шатанд тоглохоор болж байна.
Плей-оффын хуваарь:
- 8-р сарын 1:
- MOUZ vs FURIA
- The Mongolz vs NAVI
- 8-р сарын 2 – Хагас шигшээ:
- Vitality vs (MOUZ / FURIA-ийн ялагч)
- Spirit vs (The Mongolz / NAVI-ийн ялагч)
The Mongolz баг хэрэв NAVI-г хожиж чадвал хагас шигшээд шалгарч, ОХУ-ын Team Spirit багтай финалын төлөө тулалдах эрхтэй болно.
Энэхүү тэмцээн нь Counter-Strike 2 тоглоомын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг бөгөөд нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай явагдаж буй юм. Монголын баг ийнхүү дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн тоглож байгаа нь цахим спортын салбар дахь бидний байр суурь хэрхэн өсөн нэмэгдсэнийг харуулж байна.

