The MongolZ баг IEM Dallas 2025 тэмцээнд FURIA-г хожиж хүчтэй гараа хийлээ

нийтлэгч Содном Энхбаяр
"Intel Extreme Masters Dallas 2025"

АНУ-ын Даллас хотноо зохион байгуулагдаж буй “Intel Extreme Masters Dallas 2025” тэмцээний хүрээнд Монгол Улсын төлөөлөл болох The MongolZ баг анхны тоглолтоо амжилттайгаар ялалтаар эхлүүллээ. CS2-ийн дэлхийн чансааны дээд зэрэглэлийн энэхүү тэмцээнд 16 баг нэг сая ам.долларын шагналын төлөө өрсөлдөж байна.

FURIA-тай хийсэн тоглолтын товч хураангуй

The MongolZ баг өнөө өглөө Бразилын FURIA багтай bo3 (гурван газрын тоглолт) форматаар тоглож, 2:0 харьцаатай ялав.

  • Anubis (FURIA-ийн сонголт): The MongolZ баг довтлох талаас эхлэн тоглолтыг 13:7 онооны харьцаагаар хожсон.
  • Mirage (Монгол багийн сонголт): Тоглолтын хоёр дахь газарт мөн 13:7-оор ялалт байгуулсан.

Дараагийн тоглолт: G2 Esports

Энэхүү ялалтаар The MongolZ баг А хэсгийн плей-оффын эрхийн төлөө Европын алдартай G2 Esports багтай өнөө шөнө 23:30 цагт тоглохоор болсон.

  • Хэрэв хожвол: хэсгийн шатны нэгдүгээр байрын төлөө GamerLegion болон Team Vitality багийн ялагчаар тоглоно.
  • Хэрэв ялагдвал: доод шатны хүснэгт рүү орж, дахин өрсөлдөх хэрэгтэй болно.

Тэмцээний шагналын сан:

  • Түрүүлсэн баг – 285,000 ам.доллар
  • Хоёрдугаар байр – 150,000 ам.доллар
  • Нийт багийн тоо – 16

Дараагийн томоохон тэмцээн: BLAST.tv Austin Major 2025

IEM Dallas 2025 тэмцээний дараа Counter Strike 2 тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн – BLAST.tv Austin Major 2025 нь 6-р сарын 2-22-ны хооронд АНУ-д зохион байгуулагдах бөгөөд дэлхийн шилдгүүд дахин нэг дор цугларах гэж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.