Германы Кёльн хотод зохион байгуулагдаж буй 1.25 сая ам.долларын шагналын сантай “IEM Cologne 2025” олон улсын тэмцээний шигшээ шатны тоглолтууд маргааш эхэлнэ. Монгол Улсын төлөөлөл “The MongolZ” баг тус шатанд өрсөлдөхөөр болсон бөгөөд маргааш орой 21:45 минутаас Украйны алдарт “NaVi” багийн эсрэг тоглохоор хуваарьт оржээ.
“The MongolZ” баг “А” хэсэгт “3DMAX”, “Falcons” багуудыг дараалан 2:0 харьцаатай ялж, плэйоффын эрхээ авсан ч “Vitality” багт хожигдон шөвгийн наймд дахин өрсөлдөх болсон. Харин “NaVi” баг нь “Б” хэсгээс гуравдугаар байраар шалгарсан бөгөөд тус тоглолтын эсрэг баг болж байна.
Тэмцээний шигшээ шатнууд Кёльн хотын алдарт “Lanxess” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд энэ нь “The MongolZ” багийн тус аренад хийх анхны тоглолт юм. Уг тоглолтын ялагч баг шөвгийн дөрөвт шалгарч, дараагийн шатанд “Team Spirit” багтай өрсөлдөнө.
Монголын цахим спортын ертөнцөд хүч түрэн гарч ирсэн “The MongolZ” багийн амжилтад томоохон дэмжлэг үзүүлж буй стратегийн түнш бол 1xBet юм. Тус компани багийн албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд энэ хамтын ажиллагаа нь олон улсын тавцанд амжилтаа бататгах үндэс суурь болж байна.
1xBet тоглоом болон цахим спортын дэмжигчид “The MongolZ”-ийн тоглолтыг онцгой анхааралтай хүлээж байгаа бөгөөд тэднийг Lanxess аренад анх удаа гарч тоглоход олон улсын фэнүүд урам хайрлах нь дамжиггүй.
