The MongolZ баг маргааш BLAST тэмцээний шатыг нээж, ENCE багтай тулах гэж байна

нийтлэгч Содном Энхбаяр
The MongolZ баг маргааш BLAST тэмцээний шатыг нээж, ENCE багтай тулах гэж байна

Цахим спортын шилдэг тэмцээнүүдийн нэг болох BLAST Bounty Fall 2025 энэ долоо хоногт ид өрнөж байгаа бөгөөд нийт 32 баг 500 мянган ам.долларын шагналын төлөө хүч сорьж байна. Монгол Улсаас дэлхийн чансаагаар шалгарсан The MongolZ баг маргааш анхны тоглолтоо хийх гэж байна.

The MongolZ багийн эхний тоглолт наймдугаар сарын 8-ны Баасан гарагт, Финландын ENCE багийн эсрэг 17:00 цагт эхэлнэ. Уг тоглолт нь “Best of 3” буюу гурван мапаас хоёрыг нь авснаар ялагч болох зарчмаар явагдана. Хоёр баг өмнө нь “Elisa Masters Espoo 2024” тэмцээнд таарч байсан бөгөөд тухайн үед манай баг 1:2-оор ялагдаж байжээ. Энэ удаа The MongolZ баг өмнөх ялагдлын хариугаа авах зорилготой оролцоно.

Тус тэмцээнд The MongolZ багийг дэлхийд алдартай 1xBet компани ивээн тэтгэж байгаа бөгөөд энэ нь багийн бэлтгэл, оролцоонд чухал дэмжлэг болж байна.

BLAST Bounty Fall 2025 тэмцээн нугалааны зарчмаар явагдаж байгаа тул хожигдсон баг тэмцээнээ орхих дүрэмтэй. Урьдчилсан шатнаас шалгарсан найман баг энэ сарын 14-ноос 17-ны хооронд Бүгд Найрамдах Мальта Улсад болох шигшээ шатанд оролцох эрхээ авна.

The MongolZ баг есдүгээр сард Лондонд болох BLAST Open Fall 2025 тэмцээнд оролцох боломжгүй болсон талаар мэдэгдсэн. Тэд шахуу хуваарь болон виз мэдүүлгийн хугацаатай холбоотойгоор энэхүү тэмцээнийг алгасахаар шийджээ.

Мөн тус тэмцээнд Монголын өөр нэг төлөөлөл болох Г.Эрдэнэцогт (erkaSt)-ийн удирддаг Австралийн FlyQuest баг оролцож байна. Тэд Туркийн Aurora Gaming багтай 19:30 цагт тоглох бөгөөд ялалт байгуулбал дараагийн шатанд шалгарах юм.

BLAST тэмцээний томооохон багуудад Team Vitality, Natus Vincere, FaZe Clan, MOUZ, Team Spirit зэрэг багтаж байгаа нь өрсөлдөөнийг улам ширүүн болгож байна. Харин The MongolZ баг ивээн тэтгэгч 1xBet Монгол дэмжлэгтэйгээр энэ өрсөлдөөнд Монгол Улсыг төлөөлөн, амжилттай оролцохоор зорьж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.