“The MongolZ” багийн гайхалтай ялалт: IEM Dallas 2025 Playoffs-д хүч түрэн шалгарлаа

нийтлэгч Содном Энхбаяр
The MongolZ

АНУ-ын Даллас хотод үргэлжилж буй цахим спортын дэлхийн шилдэг тэмцээн болох “Intel Extreme Masters Dallas 2025”-т Монголын “The MongolZ” баг гайхамшигтай тоглолт үзүүлж, Playoffs шатанд хүчтэй өрсөлдөгчөө буулган авч шалгарлаа.

Нийт 1 сая ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд манай баг Азийн чансаагаар уригдан оролцож буй. А хэсгийн шувтаргын тоглолтод Европын алдарт “G2 Esports” багтай тулан, 2:0 онооны харьцаатай итгэл төгс ялалт байгууллаа.

Баг өөрсдийн сонгосон “Inferno” map дээр 13:4, өрсөлдөгчийн сонгосон “Dust II” map дээр 13:7-оор илүүрхсэн нь “The MongolZ” багийг хасагдах шатны гол өрсөлдөгч болгож, дэлхий нийтэд дахин таниулж байна.

Ирэх шөнө 07:00 цагт Францын шилдэг баг болох “Team Vitality”-тай тоглож, шөвгийн дөрөвт шууд шалгарах эсэхээ шийдэх бол, ялагдсан тохиолдолд шөвгийн зургаас өрсөлдөхөд хүрнэ.

Тэмцээнд тэргүүлсэн баг 285,000 ам.доллар, аман хүзүүдсэн баг 150,000 ам.долларын шагнал хүртэх бөгөөд үүний дараа BLAST.tv Austin Major 2025 зургадугаар сард АНУ-д зохион байгуулагдах юм.

Монголын багийн энэ амжилтын ард 1xBet дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байна. Багийн олон улсын амжилт зөвхөн ур чадвар дээр тогтсонгүй — стратеги, дэмжлэг, итгэлцэл гээд жинхэнэ багийн хүчийг бүрдүүлж чадсаны үр дүн байлаа.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.