1.1 сая ам.долларын шагналын сантай Counter-Strike 2-ийн “BLAST Open Rotterdam 2026” тэмцээний хэсгийн шат дуусч, шилдэг багууд дараагийн шатанд өрсөлдөх эрхээ баталгаажууллаа.
Энэ удаагийн тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцсон бөгөөд ширүүн өрсөлдөөний дүнд “The MongolZ” баг плей-оффт багтаж чадсан юм.
The MongolZ өрсөлдөгчөө илт давуу буулган авлаа
Монголын баг шийдвэрлэх тоглолтод “Team Spirit”-тэй тулж, хоёр дараалан ялалт байгуулснаар 2:0 харьцаатайгаар хожил авсан байна. Ингэснээр тэд хэсгээсээ амжилттай гарч, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа.
Одоо “The MongolZ” баг Туркийн “Aurora Gaming”-тэй учраа таараад байгаа бөгөөд тоглолт гуравдугаар сарын 27-ны орой болно. Хоёр багийн өмнөх статистикаас харахад Монголын баг илүү давамгай үзүүлэлттэй байгаа нь анхаарал татаж байна.
Шийдвэрлэх тоглолтууд Роттердамд
Плей-оффын тоглолтууд Нидерландын Роттердам хотын “Ahoy Arena”-д гуравдугаар сарын 27-29-ний хооронд зохион байгуулагдана. Тэмцээний аварга баг 250 мянган ам.долларын шагнал авах бол дэд байрт шалгарсан баг 160 мянган ам.долларын шагнал хүртэнэ.
“The MongolZ” баг энэхүү тэмцээнд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцож байна.