Цахим спортын ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “IEM Cologne 2025” тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтууд өнөөдөр явагдах гэж байна. “А” хэсгийн хүрээнд Монголын төлөөлөл “The MongolZ” баг Францын “Vitality” багтай хэсгээ тэргүүлэхийн төлөө тулах бөгөөд тоглолт оройн 22:00 цагаас эхэлнэ.
Мөн энэ өдөр “Б” хэсгийн багууд болох “MOUZ” ба “Spirit” нар хоорондоо өрсөлдөнө. Эдгээр тоглолтууд нь плей-оффын байрыг тодорхойлох чухал тоглолт болж байгаа юм.
“The MongolZ” болон “Vitality” багуудын хувьд 2025 он гарснаас хойш зургаа дахь удаагаа тааран тоглож буй бөгөөд өнгөрсөн таван тоглолтын дүнгээр “Vitality” баг нэг ч хожигдолгүйгээр гурван мапыг л алдаж, ноёрхож ирсэн.
Энэхүү шийдвэрлэх тулаан нь IEM Cologne тэмцээний “А” хэсгийн дээд байрыг эзлэх эсэхийг шийдэх бөгөөд аль ч баг хожсон нь хэсгээ толгойлон плей-оффт шууд шалгарах юм.
Тоглолтыг Монголын албан ёсны эрх бүхий “META”-гийн YouTube сувгаар шууд дамжуулан хүргэх бөгөөд цахим спорт сонирхогчид тоглолтыг цаг алдалгүй үзэх боломжтой.
Түүнчлэн тэмдэглэхэд, Монголын баг болох “The MongolZ”-ийн албан ёсны гол түнш нь олон улсын спортын бооцооны үйлчилгээ үзүүлдэг “1xBet” компани бөгөөд тус багийг санхүү болон сурталчилгааны хувьд дэмжиж ажилладаг.