The MongolZ Budapest Major-2025-д 5–8-р байрт орлоо

нийтлэгч Содном Энхбаяр
StarLadder Budapest Major-2025 тэмцээнд оролцож буй The MongolZ баг; ивээн тэтгэгч нь 1xBet

Плей-оффт Vitality-тай таарч, энэ удаа мултарлаа

“Counter Strike 2” тоглоомын 2025 оны хоёр дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох StarLadder Budapest Major-2025-ийн плей-оффын шөвгийн наймын тоглолтууд өнгөрсөн шөнө Унгарын Будапешт хотод болсон. Энэ шатанд Монголын “The MongolZ” баг Францын “Team Vitality”-тай Bo3 форматаар тоглож, 0:2 харьцаатайгаар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.

Mirage, Dust 2 дээрх үр дүн

Тоглолтын эхний мап Mirage нь “The MongolZ”-ын сонголт байсан бөгөөд 5:13-аар дууссан байна. Дараагийн мап Dust 2-г Vitality сонгож, энэ мап дээр манай баг 4:13 гэсэн харьцаагаар мөн ялагдал хүлээв.

Шагнал болон тэмцээний цар хүрээ

Ингэснээр “The MongolZ” StarLadder Budapest Major-2025 тэмцээнийг 5–8 дугаар байрт дуусгаж, 45 мянган ам.долларын шагнал хүртэв. Тус мажор нь нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай бөгөөд 32 баг оролцсон юм.

Азийн багийн тогтвортой амжилт үргэлжилж байна

Энэ удаад тэд шөвгийн дөрөвт хүрч чадаагүй ч “The MongolZ” CS2-ийн түүхэнд гурван мажор дараалан плей-оффт шалгарсан Азийн анхны баг болж амжилтаа бататгалаа.“The MongolZ” багийн ивээн тэтгэгчээр 1xBet Монголоос ажилладаг.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.