Монголын бахархал дэлхийн оргилд гарлаа
2025 оны есдүгээр сарын сүүлээр олон улсын Counter-Strike 2 (CS2) тоглоомын ертөнцөд түүхэн үйл явдал боллоо — THE MONGOLZ баг дэлхийн чансааны №1 байранд бичигдэж, Монгол улсын нэрийг eSports-ийн тайзнаа дахин тодоор гаргалаа.
HLTV чансааны жагсаалт: The MongolZ тэргүүлэв
HLTV-ийн сүүлийн үеийн чансаанд The MongolZ баг 896 оноотойгоор тэргүүлж, Францын Vitality баг 880 оноотойгоор хоёрдугаар байрт оржээ. Чансааны эхний таван байр дараах байдалтай байна:
- The MongolZ – 896 оноо
- Vitality – 880 оноо
- MOUZ – 600 оноо
- Spirit – 577 оноо
- FURIA – 500 оноо

Өсөлт, тэмцэл, ялалт
THE MONGOLZ баг сүүлийн хэдэн жилд олон улсын тэмцээнд тогтмол амжилт үзүүлж, дэлхийн шилдэг багуудыг буулган авч ирсэн. Тэдний тоглолт стратеги, хурд, зохион байгуулалт, сэтгэл зүйгээрээ өрсөлдөгчдөөсөө ялгардаг. FISSURE Playground 2, BLAST Bounty Fall 2025 , IEM Cologne 2025 зэрэг дэлхийн томоохон тэмцээнд амжилттай оролцож, сүүлийн сард гаргасан өндөр амжилтуудынхаа үр дүнд HLTV-ийн албан ёсны чансаанд дэлхийд №1 байранд бичигдсэн нь үүний илрэл юм.
Энэхүү амжилтын ард зөвхөн тоглогчдын хичээл зүтгэл бус, мөн тэднийг тууштай дэмжигч байгууллагууд чухал үүрэгтэй. THE MONGOLZ багийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet компани ажиллаж байгаа бөгөөд багийн олон улсын тэмцээнд оролцох, хөгжих орчин нөхцөлийг хангаж, дэмжлэг үзүүлсээр иржээ.
THE MONGOLZ багийн амжилт нь зөвхөн нэг багийн ялалт биш — энэ бол Монголын залуус дэлхийн тавцанд өөрийн авьяас, ур чадвараар өрсөлдөж чадаж байгаагийн нотолгоо юм. Эдүгээ тэд зөвхөн Ази тивд бус дэлхий даяар нэр хүндтэй багуудын тоонд зүй ёсоор багтаж байна.
Цаашдын зорилт
Дэлхийн №1 байранд бичигдсэн ч THE MONGOLZ зогсох бодолгүй байна. Тэдний дараагийн зорилго бол CS2 Major тэмцээнд түрүүлэх, дэлхийн хамгийн нэр хүндтэй цомыг Монголд авчрах. Багийн гишүүдийн зүгээс өөрсдийгөө байнга хөгжүүлж, олон улсад илүү өндөр түвшинд тоглох амлалтыг өгч байна.