The MongolZ ESL Pro League S23-ын шөвгийн наймд эрхээ авлаа

нийтлэгч Содном Энхбаяр
The MongolZ ESL Pro League S23-ын шөвгийн наймд эрхээ авлаа

Дөрөвдүгээр тойргийн дараа шинэ багууд плей-оффт тодорлоо

CS2-ийн дээд зэрэглэлийн “ESL Pro League Season 23” тэмцээний хоёрдугаар шат үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө болсон дөрөвдүгээр тойргийн тоглолтуудаар шөвгийн наймд тоглох дараагийн гурван багийн нэр тодорхой болжээ.

“The MongolZ” баг плей-оффын эрхийн төлөө Францын “3DMAX” багтай таарч, 2:1-ийн харьцаатайгаар хожсон байна. Тэд өрсөлдөгчийн сонгосон “Dust-2” map дээр 13:10-аар ялалт байгуулсан ч өөрсдийн сонгосон “Ancient” map дээр 4:13-аар ялагдсан юм.

Inferno дээрх эцсийн шийдвэр ба 910-ийн тодрол

Тоглолтын хувь заяа “Inferno” map дээр шийдэгдэж, cobrazera болон 910 нарын үр дүнтэй тоглолтын ачаар “The MongolZ” 13:10-аар өрсөлдөгчөө буулган авч шөвгийн наймд шалгарлаа. Энэ тоглолтын шилдгээр Б.Өсөхбаяр буюу 910 нэрлэгдсэн байна. Багийн хамтын ажиллагаа, түншлэлийн хүрээнд “The MongolZ”-ийг 1xBet ивээн тэтгэдэг.

Одоогоор шөвгийн наймд шалгараад буй багуудын жагсаалтад Германы “MOUZ”, ОХУ-ын “Team Spirit”, “The MongolZ”, Туркийн “Aurora Gaming”, “Legacy” багууд багтаж байна. Өнөө орой зургаан багийн тоглолт явагдсаны дараа үлдсэн гурван эрхийн эзэд эцэслэн тодрох юм.

Шөвгийн найман багийн тоглолтууд энэ сарын 13-15-нд Шведийн Стокхольм хотын Annexet цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. Мөн 2026 он гарснаас хойш хоёр томоохон тэмцээний цом өргөөд буй Францын “Team Vitality” баг энэ удаагийн тэмцээнийг өнжиж байгаа билээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.