The MongolZ ESL Pro League Season 22 тэмцээнээс хасагдлаа

нийтлэгч Содном Энхбаяр
The MongolZ ESL Pro League Season 22 тэмцээнээс хасагдлаа

Дэлхийн шилдэг Counter-Strike 2 багуудын өрсөлддөг ESL Pro League Season 22 тэмцээн Шведийн Стокхольм хотод үргэлжилж байна. Нийт 1 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний хоёрдугаар шатанд 16 баг тойргийн журмаар тоглосноос найман баг плей-оффт шалгарах эрхийн төлөө өрсөлдөж буй.

The MongolZ багийн тэмцээний замнал

Монголын The MongolZ баг хоёрдугаар шатанд амжилттай тоглож, хэд хэдэн хүчтэй өрсөлдөгчийг ялсан. Тэд Германы GamerLegion болон Францын Gentle Mates багуудыг хожиж, хоёр ялалт байгуулсан бол ОХУ-ын HOTU, Украины Inner Circle Esports багуудад ялагдаж, 2-2 гэсэн амжилттайгаар шөвгийн наймд шалгарахын төлөөх шийдвэрлэх тоглолтонд шалгарсан юм.

NaVi-тай хийсэн шийдвэрлэх тоглолт

Өнөөдөр The MongolZ баг Украины домогт Natus Vincere (NaVi)-ийн эсрэг Best of 3 тоглолт хийж, хасагдах шатны хувь заяагаа шийдэхээр тулсан. Тэд эхний хоёр “map”-т тун ширүүн тоглолт үзүүлсэн ч 0:2-оор ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Ийнхүү The MongolZ баг энэ тэмцээнийг хоёр ялалт, гурван ялагдалтай дүнгээр дуусгасан бөгөөд Монголын цахим спортын түүхэнд дахин нэг үнэ цэнтэй туршлага нэмлээ.

ESL Pro League-ийн дараагийн шат

NaVi баг шөвгийн наймд шалгарч, 10-р сарын 10-наас эхлэх Playoffs шатанд өрсөлдөх эрх авсан. Тэмцээний аварга баг 250,000 ам.доллар, хоёрдугаар байр 125,000 ам.доллар, гуравдугаар байр 88,000 ам.долларын шагнал хүртэх юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.