“The MongolZ” IEM Chengdu 2025 тэмцээнд өнөөдөр хүч үзнэ

нийтлэгч Содном Энхбаяр
“The MongolZ” IEM Chengdu 2025 тэмцээнд өнөөдөр хүч үзнэ

Чэндугийн тайзнаа дэлхийн шилдэг багууд өрсөлдөж эхэллээ

Хятад улсын Чэнду хотод зохион байгуулагдаж буй Intel Extreme Masters Chengdu 2025 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэхүү тэмцээн нь Counter-Strike 2 тоглоомын дэлхийн шилдэг багуудыг нэг дор цуглуулсан хамгийн том цахим спортын арга хэмжээний нэг юм.

Тэмцээнд Францын Team Vitality, ОХУ-ын Team Spirit, Монголын The MongolZ, Бразилын FURIA, Саудын Арабын Team Falcons, Украины Natus Vincere зэрэг шилдэг багууд оролцож байна.

Монголын The MongolZ багийг 1xBet тоглоом брэнд ивээн тэтгэж байгаа бөгөөд багийн олон улсын тавцанд өрсөлдөх бэлтгэл, оролцоог бүх талаар дэмжин ажиллаж байна.

“The MongolZ” ба “HEROIC”-ийн тулаан

Манай баг өнөөдөр 15:00 цагт Норвегийн HEROIC багийн эсрэг гурван “map”-аар ялагчийг тодруулах Bo3 форматаар тоглоно. Энэ тоглолт нь шинэ улирлын эхний томоохон сорилт бөгөөд “The MongolZ”-ийн форм, урам зоригийг шалгах чухал үе шат болох юм.

Хэрэв баг ялалт байгуулбал, маргааш 17:30 цагт Украины Natus Vincere болон Данийн Astralis багуудын аль нь хожсонтой нь шөвгийн дөрөвт шалгарахын төлөө тоглоно.

“IEM Chengdu 2025” тэмцээний тэргүүн баг 285 мянган ам.доллар, хоёрдугаар байр 150 мянган ам.долларын шагнал хүртэх юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.