The MongolZ-ийн EPL S23 дахь эхний тоглолт өнөө шөнө болно

нийтлэгч Содном Энхбаяр
The MongolZ-ийн EPL S23 дахь эхний тоглолт өнөө шөнө болно

CS2-ийн “ESL Pro League Season 23” тэмцээний 1-р шатны тоглолтууд дуусаж, 2-р шатанд өрсөлдөх 16 багийн бүрэлдэхүүн тодорлоо.

Олон улсын 1xBet брэндийн албан ёсны түнш The MongolZ баг дэлхийн чансааны оноогоор 2-р шатанд шууд уригдан оролцож байна. Манай баг эхний тойрогт Бразилын paiN Gaming-тэй өнөө шөнө 23:30 цагт тоглохоор хуваарьлагджээ. paiN Gaming баг 1-р шатыг 3 хожил, 1 хожигдолтой давсан байна.

Хоёр баг өмнө нь зургаан удаа таарахад The MongolZ таван удаа ялж байжээ. Хамгийн сүүлд PGL Cluj-Napoca 2026 тэмцээний хэсгийн шатанд тоглоход The MongolZ өрсөлдөгчөө хожсон байна.

“ESL Pro League Season 23” нь гурван шаттай. 1 болон 2-р шатанд тус бүр 16 баг тойргийн журмаар тоглож, 2-р шатанд 3 хожил авсан найман баг плей-оффт шалгарна. Шагналын сангийн хувьд түрүүлсэн баг 250,000 ам.доллар, дэд байр 155,000 ам.доллар, гуравдугаар байр 110,000 ам.долларын шагнал хүртэхээр төлөвлөгджээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.