BLAST Open 2026-д чухал гараа
CS2 төрлийн “BLAST Open Rotterdam 2026” тэмцээн Копенгаген хотод эхэлж, 1.1 сая ам.долларын шагналын сантайгаар дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байна. Багууд хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрээс гурван баг дараагийн шатанд шалгарна.
Монголын “The MongolZ” баг В хэсэгт багтаж, эхний тоглолтоо Германы “MOUZ” багийн эсрэг өнөө орой 23:00 цагт хийхээр болсон. Ялагч баг маргааш шөнийн 02:30 цагт “Team Vitality” эсвэл “9z Team”-ийн аль нэгтэй нь тоглох хуваарьтай.
“The MongolZ” багийн ивээн тэтгэгчээр 1xBet Монгол ажилладаг.
Үзүүлэлт сул ч боломж нээлттэй
“The MongolZ” баг “MOUZ”-тай өмнө нь долоон удаа тоглоход нэг удаа л ялалт байгуулж байсан бөгөөд сүүлийн тэмцээнүүдэд дараалан хожигдоод байна. 2026 он гарсаар ч ялалт авч чадаагүй хэвээр байгаа нь статистикийн хувьд дарамт болж байна.
Хоёр баг нийт 12 map дээр өрсөлдөхөд Монголын баг ердөө нэг map-д ялсан үзүүлэлттэй байгаа нь энэ удаагийн тоглолтыг илүү анхаарал татсан болгож байна.
Багийн нөхцөл байдал хэвээр
Дасгалжуулагч “maaRaa” буюу Б.Эрдэнэдалай өмнөх тэмцээний адил энэ удаад ч багтайгаа биечлэн оролцох боломжгүй бөгөөд зайнаас холбогдон зөвлөгөө өгнө.
Ийм нөхцөлд “The MongolZ” баг эхний тоглолтоо амжилттай эхлүүлж чадах эсэх нь тэмцээний явцад чухал нөлөө үзүүлэх юм.