The MongolZ NAVI-тай шөвгийн наймд тулна: ESL Pro League-ийн халуухан тулаан

нийтлэгч Содном Энхбаяр
The MongolZ NAVI-тай шөвгийн наймд тулна: ESL Pro League-ийн халуухан тулаан

ESL Pro League Season 23 тэмцээний шилдэг найман баг тодорлоо

Counter Strike 2 тоглоомын дэлхийн хэмжээний томоохон тэмцээн болох ESL Pro League Season 23-ын хоёрдугаар шатны тоглолтууд өндөрлөж, шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорхой боллоо.

776 мянган ам.долларын шагналын сантай энэ удаагийн тэмцээний дараагийн шатанд дараах багууд шалгарсан байна.

  • Германы MOUZ
  • ОХУ-ын Team Spirit
  • Монголын The MongolZ
  • Туркийн Aurora Gaming
  • Бразилын Legacy
  • Украины Natus Vincere
  • Туркийн FUT Esports
  • Данийн Astralis

Ингэснээр тэмцээний шөвгийн наймын тоглолтуудын албан ёсны хуваарь гарчээ.

Монголын баг NAVI-тэй шийдвэрлэх тоглолт хийнэ

Монголын The MongolZ баг шөвгийн наймд Украины нэр хүндтэй Natus Vincere багтай учраа таарсан байна. Тэдний тоглолт энэ долоо хоногийн Баасан гарагийн 17:00 цагт эхлэхээр товлогдсон.

The MongolZ багийн гол ивээн тэтгэгчээр 1xBet компани ажилладаг.

Хоёр баг өмнө нь томоохон тэмцээнүүдийн хүрээнд нийт есөн удаа хоорондоо тоглож байсан бөгөөд эдгээрээс The MongolZ гурван удаа ялалт байгуулж байжээ.

Хагас шигшээд хүчтэй өрсөлдөөн хүлээж байна

Хэрэв Монголын баг энэ шатанд ялалт байгуулж чадвал хагас шигшээд Туркийн FUT Esports болон Германы MOUZ багуудын аль ялсантай нь тоглох боломж бүрдэх юм.

MOUZ багийг энэ тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэж шинжээчид үзэж байна. Тэд хоёрдугаар шатны тоглолтуудад нэг ч хожигдол амсаагүйгээр шөвгийн наймд шалгарсан.

Харин NAVI буюу Natus Vincere баг хоёр хожигдол, гурван хожилтойгоор дараагийн шатанд үлдсэн байна.

Дасгалжуулагч maaRaa тэмцээнд оролцохгүй

Мөн энэ удаагийн тэмцээний үеэр The MongolZ багийн дасгалжуулагч maaRaa буюу Б.Эрдэнэдалай биечлэн оролцох боломжгүй болсон тухай багийн удирдлага албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Ийнхүү Монголын баг дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөх чухал шатанд хүрч, ESL Pro League Season 23 тэмцээний шөвгийн наймын тоглолтод бэлтгэж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.