The MongolZ шөвгийн наймын халуухан өрсөлдөөнд!

нийтлэгч Содном Энхбаяр
The MongolZ шөвгийн наймын халуухан өрсөлдөөнд!

Тойргийн шат өндөрлөж, шөвгийн наймын багууд тодорлоо

Сербийн Белград хотод болсон “Counter-Strike 2” тоглоомын дэлхийн зэрэглэлийн FISSURE Playground 2 тэмцээний тойргийн шатны тоглоомууд өчигдөр дууслаа. Зургаан өдрийн турш үргэлжилсэн энэ шатнаас Туркийн “Aurora Gaming”, Нидерландын “Team Liquid”, Монгол Улсын “The MongolZ”, Европын “G2 Esports”, Бразилын “FURIA”, Данийн “Astralis”, Бразилын “paiN Gaming”, Саудын Арабын “Team Falcons” багууд шөвгийн наймд амжилттай шалгарчээ.

Шөвгийн наймын тоглоомууд маргааш эхэлнэ

FISSURE Playground 2 тэмцээний шөвгийн наймын тоглоомууд маргааш буюу 2025 оны 9-р сарын 19-нд эхлэх гэж байна. Монголын “The MongolZ” баг 16:00 цагт Европын нэр хүндтэй “G2 Esports” багийн эсрэг “Bo3” (гурван газрын зургаар ялагчийг тодруулах) форматаар хүчээ сорих юм.

The MongolZ ба G2 Esports-ийн өмнөх тулаанууд

Монголын баг өмнө нь томоохон тэмцээнүүдийн хүрээнд “G2 Esports”-тэй дөрвөн удаа таарч, үүнээс гурван удаа ялалт байгуулж, нэг удаа хожигдсон түүхтэй. Хэрвээ энэ удаагийн тоглоомд “The MongolZ” ялалт авбал шөвгийн дөрвийн тоглоомд Туркийн “Aurora Gaming” эсвэл Нидерландын “Team Liquid” багийн ялагчтай өрсөлдөх болно.

Холбоотой нийтлэлүүд

1 сэтгэгдэл

Ачай 9 сар 18, 2025 - 2:49 pm

Монголын баг ийм амжилт гаргаж байгаад баяр хүргэе

Дэлгэрэнгүй унших Reply

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.