Цахим спортын Counter-Strike 2 тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн BLAST Bounty Fall 2025 тэмцээн Бүгд Найрамдах Мальта Улсад үргэлжилж байна. 1xBet тоглоом -оор ивээн тэтгэгддэг манай улсын The MongolZ баг нийт 500 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээний урьдчилсан шатанд дараалан хоёр хожил байгуулж, шөвгийн наймд шалгарсан.
Шөвгийн наймд The MongolZ баг Туркийн Aurora Gaming багтай Bo3 (гурван map-аар ялагчийг тодруулах) форматаар тоглож, 2:0 харьцаатай ялснаар шөвгийн дөрөвт шалгарлаа.
Өчигдрийн тоглолтод манай тамирчид өрсөлдөгчийн сонгосон Dust2 map дээр хамгаалалтын талаасаа эхэлж 8:4-өөр байраа сольсон бөгөөд довтолгооны талаас таван үе авч, 13:11-ээр ялсан. Харин өөрсдийн сонгосон Mirage map дээр довтолгооны талаас 1:11-ээр эхэлсэн ч хамгаалалтад шилжээд 11 үе дараалан авч, нэмэлт үед 16:13-аар хожсон.
Өнөө шөнө шөвгийн наймын сүүлийн тоглолтуудын дараа The MongolZ багийн хагас шигшээ тоглолтын тов тодорхой болно. Одоогоор шөвгийн дөрөвт Германы MOUZ, Монголын The MongolZ шалгараад байна.