АНУ-ын Даллас хотод үргэлжилж буй “IEM Dallas 2025” олон улсын “Counter-Strike 2” тэмцээн гал гарсан уур амьсгалтай үргэлжилж байна. 300,000 ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож буй бөгөөд Ази тивийг төлөөлөн Монголын “The MongolZ” баг нэрийн өмнөөсөө тун ч амжилттай өрсөлдөж байна.
Олон улсын түвшинд танигдсан 1xBet брэнд тус багийг ивээн тэтгэж, Монголын цахим спортын салбарт тогтвортой дэмжлэг үзүүлсээр байна.
Өнөөдөр буюу 2025 оны 5-р сарын 22-нд “The MongolZ” баг хэсгийн аваргын төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч Францын “Vitality” багтай тоглон, 1-2 гэсэн харьцаатай маш ширүүн тулаанд харамсалтайгаар хожигдлоо.
Тоглолтын явц:
- Inferno – “Vitality” анхны ялалтаа авсан
- Nuke – “The MongolZ” хүчтэй эргэн ирэлт хийж харьцааг тэнцүүлэв
- Mirage – Тэнцвэртэй өрсөлдөөн өрнөж, Францын баг шийдвэрлэх мөчид давамгайллаа
Энэ тоглолтоор “Vitality” баг шууд хагас шигшээд шалгарсан бол “The MongolZ” баг Оросын “Aurora Gaming”-ийн эсрэг оноолтоор шөвгийн наймд үлдэхийн төлөө дахин тоглохоор боллоо.
Vitality багийн сүүлийн амжилтууд:
- 2025 онд 28 дараалсан ялалт байгуулж, бүх цаг үеийн амжилтаараа хоёрдугаарт бичигдэж байна
- “Legacy” (Бразил), “GamerLegion” (Герман) зэрэг багуудыг хожсон
“Vitality”-д бодит өрсөлдөгч болсон хоёр баг:
- Falcons
- The MongolZ
Хэдий “The MongolZ” дэлхийн шилдэг багуудыг буулган авч чадсан ч “Vitality”-г өнгөрсөн 12 сарын хугацаанд зургаан удаа таарч тоглоход нэг ч удаа дийлээгүй хэвээр байна. Энэ удаагийн тоглолт бол ялалтад хамгийн ойртсон нь байлаа.