12
The Sims 4 тоглоомд саяхан нэмэгдсэн Enchanted by Nature нэмэлт багцын дараа тоглоомд жирэмслэлттэй холбоотой хачирхалтай алдаа гарч, тоглогчдыг шоконд оруулаад байна. Энэхүү алдааны улмаас цус сорогчид, эрэгтэй баатрууд, бүр романтик харилцааны чадваргүй, хөгширдөггүй, сээтэгнэх боломжгүй дүрүүд хүртэл жирэмслэх болсон байна.
Хамгийн этгээд тохиолдол нь тоглоомын үхлийг илэрхийлдэг Grim Reaper хүртэл харилцаатай болж, жирэмсэн болох боломжтой болсон явдал байв.
Мөн зарим тоглогчдын мэдээлж буйгаар, цус сорогч Sims-ууд жирэмсэн болсон баатруудаас хооллож чадахгүй, өлсгөлөн байдалд орж тоглоомын тэнцвэрийг алдагдуулж байгаа аж. EA компанийн зүгээс энэ асуудлыг албан ёсоор судалж эхэлсэн бөгөөд засварын нөхөөс (patch) удахгүй гарахыг амлажээ.