17
TikTok хувийн чатны үйлчилгээг өргөжүүлж, хэрэглэгчдэд 60 секунд хүртэлх дуут мессеж илгээх, мөн зураг болон видео хуваалцах боломжийг албан ёсоор нэвтрүүлэхээр болжээ. TechCrunch-ийн мэдээлснээр энэхүү шинэчлэл хэдэн долоо хоногийн дотор бүх хэрэглэгчдэд хүрэх юм.
Шинэчлэлийн дагуу:
- Зураг, видеог гар утасны галлерейгаас сонгох эсвэл шууд камераар авч илгээх боломжтой.
- Илгээхээс өмнө медиа файлуудыг засварлах боломжтой.
- Шинэ хэрэглэгчтэй эхний удаа харилцахдаа медиа файл илгээх боломжгүй, зөвхөн TikTok дээр нийтлэгдсэн контентыг хуваалцах нөхцөлтэй.
Насны хязгаарлалтад ч өөрчлөлт оржээ.
- 16–18 насныханд нүцгэн дүрслэлтэй зураг илгээх оролдлогыг систем автоматаар хаана.
- Насанд хүрэгчид уг тохиргоог өөрсдөө идэвхжүүлэх эсвэл идэвхгүй болгох боломжтой.
TikTok-ийн зүгээс энэхүү шинэ хэрэгслүүд нь платформыг зөвхөн зугаа цэнгэлийн апп бус, өдөр тутмын харилцаанд ашиглагдах олон үйлдэлт нийгмийн сүлжээ болгон хөгжүүлэх стратегийн нэг хэсэг гэж онцолжээ.
Өнгөрсөн онд TikTok 32 оролцогчтой групп чат, мөн бүтээгчид болон тэдний дагагчдад зориулсан Зохиогчийн чатын өрөө зэрэг шинэ боломжуудыг нэвтрүүлсэн билээ.
2 сэтгэгдэл
TikTok улам бүр мессенжер шиг болчихлоо
Хэт их хэрэглэвэл цаг идчих вий гэж санаа зовж байна