Цахим худалдааны тэргүүлэгч платформ Shoppy.mn шинэ үеийн хэрэглэгчдэдээ зориулсан tix.shoppy.mn нэртэй тасалбарын платформоо албан ёсоор нээлээ. Энэхүү шинэ сайт нь Apple Pay-ийг дэмжсэнээр хэрэглэгчид дэлхийн хаанаас ч Монголд зохиогдох тоглолт, арга хэмжээний тасалбарыг түргэн шуурхай, найдвартай худалдан авах боломжийг олгож байна.
Apple Pay Монголд — хязгааргүй хүрээлэл
Apple Pay нэвтэрснээр Монголын хэрэглэгчид гадаадын цахим платформуудаас шууд худалдан авалт хийх боломжтой болсон бол, одоо гадаадын хэрэглэгчид ч Монголын үзвэр, үйлчилгээний тасалбарыг шууд авах боломжтой болж байна.
Тэгвэл энэ боломжийг хамгийн түрүүнд хэрэглэгчдэд нэвтрүүлсэн байгууллага бол Shoppy.mn. Тэд:
- tix.shoppy.mn тасалбарын платформыг ашиглан
- дотоодын болон олон улсын хэрэглэгчид аль алинд зориулан
- Apple Pay-ээр тоглолт, арга хэмжээний тасалбар худалдан авах нөхцлийг бүрдүүлжээ
TDB-ийн талархал
Шинэ үеийн цахим төлбөр тооцоог дэмжиж, олон улсын зах зээлд Монголын үйлчилгээг нээлттэй болгосон энэхүү үйл ажиллагаанд TDB банкны хамт олон баяр хүргэсэн байна.
Цаашид энэхүү платформ нь гадаадын жуулчид, хөрөнгө оруулагчид, олон улсын урлаг, спорт сонирхогчдод Монголд болох үйл явдлуудын тасалбарыг авах шинэлэг, аюулгүй гарц болж, монгол контентын хүртээмжийг дэлхийд тэлэх томоохон суурь болохыг зорьж буйг Shoppy.mn онцолжээ.