Төв аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Төв Робо-2025” сургалт, тэмцээн энэ долоо хоногт Зуунмод хотноо эхэллээ. Энэхүү арга хэмжээнд Төв аймаг, Улаанбаатар хот, мөн БНСУ-ын Ансан мужаас хүрэлцэн ирсэн нийт 136 сурагч оролцож байна.
Тэмцээнд 6-12 дугаар ангийн сурагчид оролцож байгаа бөгөөд тэд 7 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд эрчимжүүлсэн сургалтад хамрагдсаны дараа, 23-ны өдөр өөрсдийн зохион бүтээсэн роботоороо өрсөлдөнө.
Нийт 34 багт хуваагдан оролцож буй сурагчдын бүрэлдэхүүнд:
- БНСУ-ын Ансан мужаас 34 сурагч,
- Олон улсын хөтөлбөртэй сургуулиудаас 34 сурагч,
- Төв аймгийн ерөнхий боловсролын сургуулиудаас 68 сурагч багтжээ.
Энэхүү тэмцээн нь Ерөнхий боловсролын сурагчдын дунд роботын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, техник сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, техник технологийн хөгжилтэй танилцах зорилготойгоор анх удаа зохион байгуулагдаж байгаараа онцлог юм.


2 сэтгэгдэл
Робот техникийг сонирхож буй маш олон залуус буюу 136 оролцогчийг харах үнэхээр сайхан байна
Залуучууд гайхалтай зүйл хийж байгаа бөгөөд энэ нь урам зориг өгч байна!