Ухаалаг утасны батерейг урт наслуулах 5 хялбар арга

нийтлэгч Содном Энхбаяр
Ухаалаг утасны батерейг урт наслуулах 5 хялбар арга

Орчин цагийн ухаалаг гар утаснууд өндөр хүчин чадалтай ч батерейны ашиглалт богино байсаар байна. Хүчирхэг процессор, тод дэлгэц, байнгын интернет холболт зэрэг хүчин зүйлсийн улмаас цэнэгийг хурдан дуусгадаг. Гэхдээ iPhone болон Android утсанд адилхан тохирох дараах 5 энгийн арга нь таны утасны цэнэг барих хугацааг мэдэгдэхүйц уртасгах боломжтой гэдгийг шинжээч Хенри Баррел онцолжээ.

1. Автомат гэрэлтүүлгийг унтрааж, гарын авлагаар тохируулах

Дэлгэц хамгийн их цэнэг хэрэглэдэг хэсэг тул автомат гэрэлтүүлгийг унтраах нь батерей хэмнэх гол алхам юм. Гадаа гарах үед гэрэл автоматаар нэмэгддэг нь цэнэгийг хурдан шавхдаг. Тиймээс гэрэлтүүлгийг гараар тохируулбал илүү удаан хугацаанд ашиглах боломжтой.

2. Харанхуй горимыг ашиглах

Хэрэв таны утас OLED дэлгэцтэй бол Dark Mode буюу харахуй горим асаах нь цэнэгийг хэмнэх маш үр дүнтэй. Цагаан болон тод пикселүүд илүү их эрчим хүч хэрэглэдэг тул харанхуй орчинд тэдгээрийг багасгаснаар батерей бага зарцуулагддаг.

3. Эрчим хүч хэмнэх горимыг идэвхжүүлэх

Энэ горим нь:

  • Програмын суурь шинэчлэл,
  • Байршил тогтоолт,
  • Сүлжээний илүүдэл үйл ажиллагаа зэрэг нуугдмал цэнэг хэрэглэгчдийг хязгаарлаж, утсыг удаан ажиллуулдаг.

Андройд дээр энгийн, дасан зохицох, дээд зэрэглэлийн зэрэг сонголтоор тохируулах боломжтой байдаг.

4. Дэлгэцийн тохиргоог өөрчлөх

  • Шинэчлэлтийн хурд (refresh rate),
  • Нягтрал (resolution)-ыг бууруулах нь бас нэг чухал алхам юм.

iPhone дээр энэ тохиргоо эрчим хүч хэмнэх горимд автоматаар ордог бол Android-д гараар сонгох боломжтой.

5. Батерейг оновчтой цэнэглэх

iPhone-ийн “Optimized Battery Charging” гэх тохиргоо нь утсыг байнга 100% хүртэл цэнэглэхээс сэргийлж, батерейны элэгдлийг багасгадаг. Android дээр ч мөн адил Battery care буюу Smart charging гэх нэршлээр ижил төстэй тохиргоонууд байдаг.

Шинжээч Хенри Баррелын зөвлөснөөр, хэт олон удаа хурдан цэнэглэх нь батерейны эдэлгээнд сөрөг нөлөө үзүүлдэг тул зөвхөн шаардлагатай үед ашиглах нь зүйтэй ажээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.