Unitree G1 хүн дүрст роботтой холбоотой нэгэн хачирхалтай тохиолдол олон нийтийн сүлжээнд гэнэт түгж, хүмүүсийн анхаарлыг татлаа. Тархсан бичлэгт хүнээс хөдөлгөөнийг бодит цаг хугацаанд синхрон байдлаар дуурайлган давтах туршилт явагдаж буй нь харагдана. Эхний мөчүүдэд үзүүлбэр саадгүй, хэвийн үргэлжилжээ.
Робот эргэж өшиглөөд, дараа нь өвдөлтийн хөдөлгөөнийг нь хүртэл дуурайв
Гэвч дараагийн нэг хөдөлгөөний үед робот оператор руугаа гэнэт эргэж, санамсаргүйгээр цавин хэсэг рүү нь шууд өшиглөсөн байна. Өшиглүүлсэн хүн өвдөлтөөс болж өөрийн мэдэлгүй бөхийхөд робот тэр үйлдлийг нь тэр дор нь давтсан нь үзэгчдийн гайхшралыг төрүүлжээ. Энэ хэсэг л бичлэгийг богино хугацаанд олон нийтэд тарахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Элон Маск сэтгэгдэл үлдээжээ
Тус бичлэгийн дор Tesla болон SpaceX-ийн үүсгэн байгуулагч Элон Маск сэтгэгдэл хэсэгтээ “нулимстай инээд” эможи үлдээсэн байна. Маск өөрөө өмнө нь он гарсаар Optimus роботын шинэ хувилбарыг танилцуулна гэж амлаж байсан нь мөн хүмүүсийн анхаарлыг татаж байна.
Unitree Robotics-ийн G1 дээр нэмсэн шинэ боломжууд
Арваннэгдүгээр сард Unitree Robotics компани G1 роботод хүний хөдөлгөөнийг бодит цаг хугацаанд хуулбарлах боломж олгодог бүрэн алсын удирдлагын платформ танилцуулж байсан. Тус шийдэл нь хөл бөмбөгийн цохилтоос эхлээд тулааны урлагийн элементүүдийг хүртэл видео бичлэгээс суралцах боломжтой гэж мэдээлэгдэж байв.
Мөн компанийн зүгээс роботод бэлэн анимац суулгах боломж олгодог програм гаргасан бөгөөд тэдгээрийн дунд Брюс Лигийн хэв маяг багтсан нь онцлог болж байжээ.