2025 оны долоодугаар сарын 3-нд Valve олон сая CS2 тоглогчдын хүсэн хүлээсэн сюрпризийг задрууллаа. Тус компани саяхан өндөрлөсөн BLAST.tv Austin Major 2025 тэмцээний хүрээнд тоглоомд шинэ контентууд нэмж, хэрэглэгчдэд баярлуулсан нь CS2-ийн ертөнцөд шуугиан тарьж байна.
Шинэчлэлээр Major-ийн плей-оффын үеийг илэрхийлсэн бэлэг дурсгалын тусгай багцууд болон аварга болсон багийн наалт бүхий Champion Sticker Capsule-ууд тоглоомд нэмэгдсэн нь энэ удаагийн гол онцлох үйл явдал байлаа.
Эдгээр багц нь зөвхөн тэмцээний сэтгэл хөдлөл, уур амьсгалыг мэдрүүлэхээс гадна онцлох тоглолтуудыг сануулах дурсамжтай хослуулсан ухаалаг дизайн, түүхэн мөчүүдийг шингээсэн хэлбэрээр бүтээгджээ. Ховор эд зүйлсийг сонирхогч цуглуулагчид болон идэвхтэй тоглогчдын хувьд эдгээр нь маш үнэ цэнтэй нэмэлт болж байна.
Түүнчлэн, Champion Sticker Capsule-ийн хүрээнд аварга багийн тоглогчдын гарын үсэг бүхий наалт хэрэглэгчдэд хүрч эхэлсэн. Энэ нь Стокгольм 2021-ийг санагдуулам уламжлалт хэлбэрээр бүтээгдсэн. Жишээлбэл:
- Робин “ropz” Коол – хоёр дахь удаагаа аваргын наалттай болж буй тоглогч
- Дан “apEX” Мадесклере ба Матью “ZywOo” Эрбо – Парисын Майор 2023-ын дараа дахин энэхүү шагналын эзэд болж байна
Valve мөн энэхүү шинэчлэлдээ жижиг хэмжээний алдааны засварууд оруулсан бөгөөд Premier газрын зурагт хориг тавих шатанд дуут чат нэмсэн нь хэрэглэгчдийн хоорондын харилцаа, багийн ажиллагааг сайжруулахад чиглэсэн чухал өөрчлөлт юм.