Хятадад Vivo S30 Pro mini загварын ухаалаг утсыг албан ёсоор танилцууллаа. Энэхүү төхөөрөмж нь авсаархан хэмжээгээрээ онцгойрох бөгөөд 6.31 инчийн дэлгэцтэй. Энэ нь Xiaomi 15 загвараас арай бага боловч Samsung Galaxy S25-оос том юм. Утас нь MediaTek-ийн Dimensity 9300+ чипсетээр ажилладаг бөгөөд дулаан тараах үүргийг 3830 мм² талбай бүхий ууршилтын камерт даалгасан байна.
Дэлгэцийн нягтаршил нь 2640×1216 пиксел бөгөөд 5000 нит хүртэлх хамгийн өндөр гэрэлтэлттэй, 120 Гц-ийн сэргээх хурдаар ажилладаг. Селфи камер нь Samsung-ийн 50 мегапикселийн S5KJN1 мэдрэгчтэй бол арын камерын үндсэн хоёр мэдрэгч нь Sony IMX921 ба LYT-600 бөгөөд нэмэлт 8 мегапикселийн OmniVision OV08D10 мэдрэгч нь хэт өргөн өнцгийн зураг авалтад зориулагджээ.
6500 мАц багтаамжтай батерейтай бөгөөд 90 Вт хүртэлх хурдан цэнэглэлт дэмжинэ. Утасны ус, тоосны хамгаалалт нь IP68 болон IP69 стандартаар баталгаажсан. Төхөөрөмжийн зузаан 7.99 мм, жин нь 186 грамм юм. Мөн NFC чип, инфра улаан туяаны дамжуулагч, стерео чанга яригч, Wi-Fi 7 болон Bluetooth 5.4 холболт зэрэг нэмэлт боломжуудтай.
Боломжит хувилбаруудын үнэ дараах байдлаар зарлагдсан байна: 12/256 ГБ загвар – 415 ам.доллар, 12/512 ГБ загвар – 460 ам.доллар, 16/512 ГБ загвар – 485 ам.доллар.