WordPress AI-д бүрэн контент бичиж, нийтлэх боломж нээлээ

нийтлэгч Содном Энхбаяр
WordPress AI-д бүрэн контент бичиж, нийтлэх боломж нээлээ

WordPress.com платформ хиймэл оюун ашиглан контент үүсгэх, засварлах болон нийтлэх шинэ боломжуудыг танилцуулж, вебсайт удирдлагыг илүү автоматжуулсан шатанд хүргэлээ.

AI-д суурилсан удирдлага

Шинэ системийн хүрээнд AI-агентууд сайтын контент бичихээс гадна засварлах, нийтлэх, сэтгэгдэл хянах, мета мэдээлэл, ангилал болон тагуудыг удирдах боломжтой болсон байна. Хэрэглэгч зөвхөн текстээр даалгавар өгч, AI түүнийг гүйцэтгэх байдлаар ажиллана.

Ингэснээр вэбсайтыг бараг бүхэлд нь хиймэл оюунаар үүсгэж, удирдах боломж бүрдэж байгаа ч контентийн чанар болон машин үүсгэсэн мэдээллийн тархалттай холбоотой асуудлыг мөн хөндөж байна.

MCP стандартын өргөтгөл

Эдгээр шинэчлэл нь өмнө нэвтрүүлсэн Model Context Protocol (MCP)-ийн хөгжүүлэлт юм. Энэ стандарт нь AI-д сайтын бүтэц, контент, тохиргоо болон аналитик мэдээллийг ойлгох боломж олгодог.

Үүний үр дүнд AI зөвхөн анализ хийхээс гадна нийтлэл, хуудас (жишээлбэл landing болон About), бүр сайтад бүтцийн өөрчлөлт хийх хүртэл боломжтой болсон байна.

AI мөн сайтын дизайн, өнгө, фонт, блок бүтэц зэрэг элементүүдийг харгалзан контент үүсгэдэг онцлогтой.

Хяналт ба аюулгүй байдал

AI-ийн хийсэн бүх үйлдэл Activity Log-д бүртгэгдэж, хэрэглэгч бүрэн хянах боломжтой. Анхдагчаар AI-ийн үүсгэсэн контентууд ноорог хэлбэрээр хадгалагдаж, нийтлэхээс өмнө баталгаажуулалт шаарддаг.

Мөн систем нь:

  • Сэтгэгдэл модерац хийх
  • Ангилал, таг удирдах
  • SEO оновчлол хийх (alt текст, гарчиг, тайлбар засах)
    зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэнэ.

WordPress-ийн нөлөө

WordPress нь дэлхийн хамгийн том CMS хэвээр бөгөөд нийт вебсайтын 43%-ийг хангаж байна. WordPress.com сүлжээ сар бүр 409 сая хэрэглэгч, 20 тэрбум хандалттай ажилладаг.

Энэхүү шинэ боломж нь вэбсайт үүсгэх босгыг бууруулж байгаа ч интернэт дэх контентийн чанар, найдвартай байдлын талаар шинэ хэлэлцүүлгийг үүсгэж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.